Ардчилсан намын X их хурал өчигдөр буюу 18-ны өдрийн өглөөний 9:00 цагт эхэлж, 19-ний өдрийн 02:00 цагт амжилттай хуралдаж өндөрлөлөө.
Хоёр өдөр дараалан хуралдахаар товлож байсан намын Их хурал Улаанбаатар хотод цар тахлын шинэ голомт илрэн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу цагийн хуваариа сунгаж хуралдан, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн юм.
Тус их хурал Монголд анх удаа цахимаар хуралдаж буй намын их хурал бөгөөд 21 аймаг, нийслэл, есөн дүүргээс нэгэн зэрэг холбогдож хуралдав. Энэ ташрамд дурдахад АН-ын их хурал зүүн хойд Азидаа хамгийн томд тооцогдох цахим хурал боллоо.
Хурлаар АН-ын “Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг хэлэлцэн баталсан бөгөөд тус хуралд 1206 төлөөлөгч оролцож, их хуралд 74 төлөөлөгч үг хэлж, давхардсан тоогоор 180 гаруй асуулт, санал гарсныг хэлэлцэн эцэслэлээ. Мөн тус их хурлаар өмнөх намын их хурлаас хойших алдаа оноо, амжилт ололтоо хэлэлцсэн юм.
Хурлын төгсгөлд их хурлын төлөөлөгчдөөс өнөөдрийн нийгмийн амьдралыг дүгнэж уриалга гаргаснаар хурал амжилттай болж өндөрлөлөө.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
