Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Хотынхондоо тусалъя” аяны эхний үе шат өнөөдрөөс эхэлж байна.
Тус аянд ардчилсан намын гишүүд, дэмжигчид, малчид гэсэн нийт 6000 хандивлагч 60-аад сая төгрөг, 7000 гаран хонийг хотынхондоо хандивлаад байна. Эхний ээлжид эдгээр хандивын мөнгөөр үндэсний үйлдвэрүүдээ дэмжин есөн үйлдвэрээс худалдан авалт хийж, зорилтод бүлгийн 15000 өрхөд өгөх хандивын бэлгийн багц бэлэн болж, өнөөдрөөс эздэдээ хүрч эхэллээ.
Тус бэлгийн багцад сүү, аарц, витамин, хиам, салат, ундаа, бялуу, шампаньск зэргээс бүрдсэн байна. Энэ удаагийн хандивын бэлгийг есөн дүүргийн хүн амд харьцуулан хуваан олгож буй бөгөөд тухайн дүүргийн Ардчилсан намаас зорилтод бүлгийн айл өрхүүдэд хүргэх ажиллагааг зохион байгуулах юм. Айл өрхүүдэд хүргэх арчидсан намын гишүүд тусгайлан /ковид-19/-ийн шинжилгээ хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин айл өрхөд хүргэж өгөх юм.
Мөн аян хоёрдугаар үе шат сар шинийн баяраас өмнө үргэлжлэх бөгөөд малчдын хандивласан хонийг аймаг, сумын ардчилсан намууд цуглуулан, Улаанбаатар хотод ирүүлнэ. Түүний дараа хотод махны үйлдвэрт бэлтгэн ариутгаж, таван килограммаар тусгайлан савлан Улаанбаатар хотын зорилтот айл өрхүүдэд хүргэх юм. Зорилтод бүлэг гэдэгт юун түрүүнд цар тахлын халдварын голомтод ажиллаж буй эмнэлэг, цагдаа, онцгой байдлын ажилчид болон ажил орлогогүй байгаа айл өрхүүдэд хүргэхээр төлөвлөжээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
