АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр тус улсын 46 дахь ерөнхийлөгч болно.
Өдгөө 78 настай Ж.Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байгаа юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Вашингтон хотод болох бөгөөд Ж.Байден тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан үг хэлнэ.
Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Капитолын байр луу халдсаны дараа Вашингтон дахь аюулгүй байдлыг ихээхэн чангатгасан юм. Тодруулбал, Үндэсний гвардын цэргүүд болон бусад зэвсэглэсэн алба хаагчид Капитолыг хамгаалж байна.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш болон одоогийн дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцоно. Харин Д.Трамп оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тул тэрбээр 150 орчим жилийн хугацаанд халаагаа өгч буй хүнийхээ ёслолд оролцоогүй анхны ерөнхийлөгч болох юм.
Цар тахлын улмаас Капитолоос Цагаан ордон руу зохион байгуулдаг уламжлалт парадыг цуцалжээ. Мөн ердийн үед тангараг өргөх ёслолын үеэр олон хүн цугладаг Капитолын урд байрладаг “National Mall” талбайг энэ удаа хаах боловч Америкийн ард түмнийг төлөөлүүлэн 200 мянга орчим далбааг байрлуулжээ.
АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трамп сүүлчийн удаа үг хэлэхдээ Жозеф Байдены засаг захиргаа ирснийг хүлээн зөвшөөрч, түүнд амжилт хүсэв. “Бид энэ долоо хоногт шинэ засаг захиргааныхаа тангаргийг өргүүлэх гэж байна. Америк орныг аюулгүй байлгаж, хөгжин цэцэглүүлэхэд нь түүнд амжилтад хүсэж байна” гэж тэрбээр мэдэгдлээ. “Бид хамгийн сайн сайхныг, бас амжилт хүсэж байна. Лхагва гаргийн үд дунд шинэ засаг захиргаанд эрх мэдлээ шилжүүлэхээр бэлдэж байх үед бидний эхлүүлсэн хөдөлгөөн дөнгөж эхэлж байгааг та бүхэнд мэдэгдэхийг хүсэж байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна.
Трамп дотооддоо төдийгүй гадаадад АНУ-ын хүчин чадал, манлайллыг сэргээсэн гэж мэдэгдэв. “Бид дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эдийн засгийг байгуулсан” гэж тэрбээр хэллээ. Бүгд найрамдах намын гишүүн мөн өөрийнх нь удирдлага дор АНУ холбоотнуудаа бэхжүүлж, БНХАУ-ыг сөрөн зогсоход улс орнуудыг хөдөлгөсөн болохыг онцлон тэмдэглэв. “Бид манай холбоотнуудад шинэ урам зориг өгч, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр Хятадыг сөрөн зогсоход дэлхийн улс орнуудыг хөдөлгөж чадсан” гэж Трамп сүүлчийн удаа хэлсэн үгэндээ дурджээ. “Дэлхий дахин биднийг дахин хүндэтгэж байна. Энэ хүндэтгэлийг битгий алдаарай” гэж тэрбээр хэлэв.
Үүнээс гадна, Трамп Ерөнхийлөгч байх хугацаанд нь дэмжиж тусалж байсанд гэр бүлийнхэндээ, мөн Дэд ерөнхийлөгч Майк Пенс, түүний гэргий Карен болон түүний бүх гэр бүлд талархал илэрхийлжээ. Тэрбээр мөн Цагаан ордны ажилтнууд болон захиргаанд талархал илэрхийлэв.
Трамп мөн АНУ-ын оролцсон ямар ч шинэ дайн эхлүүлээгүйдээ бахархаж байгаагаа мэдэгдэв. “Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд шинэ дайн эхлүүлээгүй анхны Ерөнхийлөгч болсноороо би бахархаж байна” гэж тэрбээр хэлжээ. “Бидний зоригтой дипломат ажиллагааны үр дүнд Ойрхи Дорнодод энх тайван тогтоох хэд хэдэн түүхэн гэрээг байгууллаа. Ойрхи Дорнод шинэ эрин эхлэх гэж буй үед бид цэргүүдээ гэрт нь авчирч байна” гэж Трамп нэмж хэлэв.
Сүүлийн жилүүдэд Хятад, АНУ-ын харилцаа худалдааны татвартай холбоотой маргааны улмаас муудсан билээ. Ухань хотод анх дэгдсэн коронавируснийн халдвартай тэмцэх хариу арга хэмжээг оройтож авсан гэж Трамп Бээжинг буруутгасан нь шинэ хурцадмал байдалд хүргэсэн юм. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Трампын үед “Үндэсний аюулгүй байдлын стратеги” –ийг шинэчлэн боловсруулсан. Уг баримт бичиг нь Барак Обамагийн засаг захиргааны үед боловсруулан баталсан үндэсний аюулгүй байдлын хоёр ч стратегийн үзэл санааг суурь үндсээр нь өөрчилсөн, үүнээс хамгийн гол нь өмнө нь “стратегийн өрсөлдөгч” хэмээн томъёолж ирсэн ОХУ, БНХАУ-ыг “стратегийн сөргөлдөгч” гэж нэрлэн, АНУ-ын үндэсний язгуур ашигт сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх аюул заналын хүчин зүйлсийн нэгдүгээрт эрэмбэлсэн явдал юм.
Капитолд болсон эмх замбараагүй байдлын тухайд
Нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу халдсантай адил улс төрийн хүчирхийллийг зөвтгөх шалтаг байж болохгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдлээ.
“Капитол руу халдахад бүх америкчууд айдаст автсан. Улс төрийн хүчирхийлэл бол америкчуудын хүндэтгэдэг бүхий л зүйлд халдаж буй явдал юм. Үүнтэй хэзээ ч эвлэрч болохгүй” гэж Трамп сүүлчийн удаа хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна.
“Бидний мөрийн хөтөлбөр баруун, зүүний талаар биш, бүгд найрамдахчууд эсвэл ардчилагчдын тухай биш, харин улс орны сайн сайхан байдлын тухай байв. Энэ нь бүхэл бүтэн улс орны хувьд чухал ач холбогдолтой юм. Би хамгийн хүнд хэцүү тулаануудыг хийж, хамгийн хэцүү шийдвэрүүдийг гаргасан. Яагаад гэвэл энэ бүхнийг хийлгэх гэж та бүхэн намайг сонгосон учраас” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
