Он гарсаар 363 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

2021 оны 01-р сарын 28 өдөр, 11 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Он гарсаар улсын хэмжээнд 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 363 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 24 иргэний амь насыг авран хамгааллаа.

  Тухайлбал, өчигдөр буюу 27-ны өдрийн 19:14 цагт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, таван иргэний амь насыг авран хамгаалав. Гал түймрийн аюулаас аварсан иргэд нь 7 сараас 13 насны хүүхдүүд байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх