Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах байранд ажиллалаа. Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан. Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу Баянгол дүүргийн бүх өрхүүд шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс эхлээд бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч шар бүс, цаашлаад ногоон бүс болгох зорилттой ажиллаж байна” гэдгээ хэлсэн.
Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Айл өрхүүддээ 2-3 удаа шинжилгээ авч байгаа тухай мэдээлэл өгч байна. Тухайн айл нь хаяган дээрээ байхгүй байх тохиолдол бий. Тиймээс мэдээлэл авч чадалгүй, шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн хувьд иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна” гэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” хөтөлбөрөө Засгийн газар баталсан. Энэ дагуу эдийн засгаа сэргээх арга хэмжээгээ яаралтай авахгүй бол Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид хүнд нөхцөлд байна. Бүх өрхөө шинжилгээнд хамруулах энэ ажил эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хамгийн чухал ажил байгаа юм. Тиймээс дүүргийн Засаг дарга нар энэ ажилд онцгой анхаарал хандуулж, дүүргийн үлдсэн айл өрхүүдээ хөл хорио дуусахаас өмнө бүгдийг нь шинжилгээнд хамруулаарай” гэлээ.
Мөн “Энэ сарын 23-наас иргэдийг вакцинжуулах ажил эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу явбал улс орон ч түргэн хугацаанд хэвийн хэмнэлдээ орно. Эдийн засаг хүндэрсэн байгаа энэ үед Хотын дарга болон дүүргийн Засаг дарга нар иргэд аж, ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих нь чухал байна” гэдгийг тэрбээр онцоллоо. Түүнчлэн дүүргийн Засаг дарга болон холбогдох албаныхан, үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагч нарт хандаж иргэдтэйгээ харилцах харилцаандаа онцгой анхаарахыг сануулсан юм. Мөн эмч, ажилчдын ажил, амралтыг зохицуулж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ажиллахыг зөвлөлөө.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
