Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмадууд гавьяаныхаа амралтад гарснаар тэдний залгамж нэгэн үе ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн ажиллагчдын 60 гаруй хувь нь шинэ залуу ажилтнууд бөгөөд тэдэн рүү чиглэсэн бүтээлч ажлуудыг тус цехийн захиргаа, хүний нөөцийн албанаас санаачлан зохион байгуулж байна. Өнгөрсөн онд 51 ажилтан шинээр ажилд орсноос 13 нь сонгон шалгаруулалтаар, 17 нь Хамтын гэрээний заалтаар бусад нь онцлох дипломтой, удирдлагын шийдвэрээр болон тусгай шаардлагын дагуу ажилд орсон аж.
Шинээр ажилд орсон хүмүүст үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, түүхэн замналыг танилцуулахын зэрэгцээ цуврал теле хичээл цахимаар орж тестээр шалгалт авч байна.
Мөн Хамтын гэрээгээр болон өөр цехээс шилжин ирж буй ажилчдыг хамт олны дунд төлөвшүүлэх зорилготой залуу ажилтнуудаар өдрийн тэмдэглэл хөтлүүлж байна.
Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир:”Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн технологийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажилладаг, таван уурхайчны гэр бүлийг баяжуулах үйлдвэртэй танилцуулсан. 10 гаруй ажилтны ар гэр, ахуй амьдралтай танилцан, зарим шаардлагатай хүсэлтийг нь үйлдвэрийн дээд шатны удирдлагуудад уламжлан дэмжлэг үзүүллээ. Бид үйлдвэрийн ажилтнууд төдийгүй тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Энэ ажлын хүрээнд ням гариг бүрийг гэр бүлийн өдөр болгон, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр БОЭТ-д тусгай өрөө тохижуулж “Бүжинлхам” бурхан залсан. Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвд аймгийн Урчуудын эвлэлийн хорооны зураач Нэмэхбаярын “Удам” уран зургийг тавилаа. Өнгөрсөн онд аймгийнхаа иргэд болон ажиллагчдынхаа бүтээлч үйлст 98 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлээд байна. 2021 оныг “Эерэг харилцаа хандлага амжилтын үндэс” уриатай жил болгон зарласан. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэрийн даргын тушаалаар төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Цаашид уурхайчдын залгамж халаа, залуу ажилтнуудыг хүний хөгжлийн сургалтад хамруулж ажиллана” гэв.
Т.БАТЧУЛУУН

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
