Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, шинээр барьж байгуулахаар ажиллаж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/-ийн явцын талаар ярилцаж санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/ байгуулах техник, эдийн засгийн үндэслэл/ ТЭЗҮ/-ээ боловсруулж дуусаад байгаа бөгөөд, үйлдвэр ашиглалтанд орсноор түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий (SO2)-г бууруулах, эрчим хүчний баяжуулсан нүүрсэнд агуулагдах хүхэрийн хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой юм.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ОББҮХ-оос шинээр барьж байгуулах үйлдвэрийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлнэ. Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэн ажилласнаар нүүрсэд агуулагдах хүхрийн хэмжээг 0,85 %, үнслэгийн хэмжээг 18% хүртэл тус тус бууруулахаар тооцоолж, энэ онд багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дашрамд мэдээлэхэд, Тавантолгой түлш ХХК нь Тавантолгойн орд газрыг түшиглэн, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, нэмүү өртөг шингэсэн коксжих чанартай нүүрсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавин ажиллаж байна.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
