ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1311 тохиолдол батлагдлаа. Ингэснээр нийт тохиолдол 24195 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрлээ. Нийт эдгэрсэн хүмүүс 12860 боллоо. 75 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. 1311 тохиолдлоос 97 нь хөдөө орон нутагт илэрчээ. Тухайлбал,
- Улаанбаатар хотод 1214
- Дархан-Уул – 61
- Завхан-14
- Орхон-4
- Өвөрхангай-3
- Сэлэнгэ-1
- Төв-7
- Увс-1
- Ховд-2
- Хэнтий-4
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 3520 хүнээс 2278 хөнгөн, хүндэвтэр 926, хүнд 253, маш хүнд 63 хүн боллоо. Хөнгөн өвдсөн хүний тоо буурч байгаа. Харин хүнд, хүндэвтэр, маш хүнд өвчтөний тоо өсөж байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Гэрийн ажиглалтад 5033 хүн байна. Тэдгээрт дүүрэг, өрхийн эмнэлгүүд хяналт тавьж ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Вакцины 2-р тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээг хийлгэх нь хэрэгтэй юу? Ikon.mn
-Одоогоор вакцины хоёр дахь тунг эмнэлгийн ажилчид хийлгэж эхэлж байна. Эсрэг биетийн шинжилгээг заавал хийлгэх шаардлагагүй. Энэ нь өндөр өртөгтэй шинжилгээ юм.
-Вакцины хийлгээд халдвар авсан хэдэн хүн байна вэ? Ikon.mn
-Вакцины эхний тунг хийлгээд халдвар авсан 2304 хүн халдвар авчээ. Тэдгээрийн 74 хувь нь вакцин хийлгэсний дараа 0-21 хоногт халдвар авсан. Манай улсад гурван төрлийн дөрвөн үйлдвэрлэгчийн вакцин хийж байгаа. 2-р тунг иргэдэд хийж эхлээгүй байна. Вакциныг 2 тунгаар бүрэн хийлгэсэн ч таныг 70-95 хувь хамгаална. 100 хувь хамгаалагдахгүй.. Тиймээс амны хаалтаа байнга зүүж, Өдөр тутмын амьдралын хэв маяг болгох хэрэгтэй.
-ЭМЯ-наас мэдээлсэн тоо зөрж байна? Ikon.mn
Б.Ууганбаяр: Одоогоор эмнэлэгт, гэрийн ажиглалтад байгаа, эдгээд гарсан, нийт ковид туссан хүмүүсийн тоог танилцуулж байгаа. Жишээлбэл, өнөөдөр 1311 тохиолдол гэж хэлсэн. Энэ нь эдгэрч гарсан эсвэл эмнэлэгт, гэрт тусгаарлагдаж байгаа хүмүүсийн тоонд ороогүй.
Өдөр бүр 24 цагт багтах гэж тандалт судалгааны баг ачаалалтай ажилладаг.
-Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс шинжилгээ хийлгэх хэрэгтэй юу?
– Халдвар аваад эдгэрсэн хүмүүс шинжилгээ хийлгэх хэрэггүй. Эдгээр хүмүүсээс албан байгууллагууд нь шинжилгээний бичиг битгий нэхээрэй.
-ХӨСҮТ-ийн ачаалал ямар байгаа вэ?
-Бүх дүүргүүдэд ор дэлгэсэн. ЭМЯ зохион байгуулалт хийгээд ор дэлгэсэн газартаа хүнд хүмүүсээ авч байгаа. ХӨСҮТ хүнд 28, хүндэвтэр 7 хөнгөн нийт 35 хүнийг эмчилж байна.
-PCR шинжилгээтэй холбоотой асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?
-Холбогдох удирдамж, түр заавруудыг шинэчилж байгаа.
-Гэрээр тусгаарлагдаж буй хэдэн хүн байгаа вэ?
-6705 хүн гэрээр тусгаарлагдаж байна. 4146 хүн гэрийн тусгаарлалтад үлдсэн нь эмнэлэгт тусгаарлагдсан байна. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд батлагдсан тохиолдлоо эмнэлэгт хүргэх зэрэг ажлыг хийж байна.
Б.Ууганбаяр: Сайн дурын эмч эмнэлгийн ажилчдыг цуглааж байна. Одоогийн байдлаар 100 гаруй эмч эмнэлгийн ажилчид бүртгүүлсэн байна. Цалин хөлсийг нь УОК-оос шийдвэрлэх хэрэгтэй.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
