Монголын Үндэсний Бөхийн холбооноос улсын аварга Э.Оюунболдод өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох асуудлаар Ерөнхийлөгчид ханджээ.
Уг албан бичигт,
“Монгол Улсын Ерөнхийлөгч танаа,
Зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх тухай
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны 05-р сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналын дагуу энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна.
Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны 10-р сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо “…2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн барих
…” саналыг танд 2019 оны 10-р сард хүргүүлсэн байна. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч сүүлийн 3 жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “…Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн…” мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдэгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү.
Таныг хүндэтгэсэн,
Тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав” гэжээ.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ц.СОДНОМДОРЖ АРСЛАНД ЯМАР НЭГ ЦОЛ ЧИМЭГ ӨГӨХГҮЙ ЮМУУ? ТЭР ШӨВГИЙН ДӨРӨВТ ОЮУНБОЛДТОЙ ТУНАЖ ЛУЙВАРДУУЛСАН БИЗДЭЭ.