Чөлөөт бөхийн ОУХМ, улсын начин Нэргүйн Түмэннаст зургадугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын чөлөөт бөх төдийгүй үндэсний бөхөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Н.Түмэннаст нь 1967 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрж бага залуугаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж “Барселона-1992” зуны олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцсон. 1991, 1992 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгө, 1987 оны Дэлхийн цомын мөнгө, 1989 оны залуучуудын ДАШТ-ээс мөнгө, Социалист орнуудын нийгмийн аюулаас хамгаалах байгууллагуудын “Нөхөрлөл” , Найрамдалт армиудын СКДА, “Динамо”, “Хөдөлмөр” нийгэмлэгийн нэрэмжит олон улсын тэмцээнээс алт, оюутан, залуучуудын “Нөхөрлөл” ОУТ-ээс хүрэл, “Монгол говь” ОУТ-ээс алт, мөнгө, хүрэл, УАШТ-ээс нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртэж 1990-ээд оны Монголын чөлөөт бөхийн урдаа барьдаг тамирчдын нэг байв.
Тэрбээр үндэсний бөхөөр ардын хувьсгалийн 72 жилийн ойн баяр наадмаар улсын заан З.Дүвчингээр тав давж улсын начин цол хүртсэн. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж байлаа.
Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
