Нийгмийн халамжийн салбарын албан хаагчдыг чадавхжуулах цахим сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтад ХНХЯ, ХХҮЕГ-ын мэргэжилтнүүд болон Нийслэлийн халамжийн газар, Аймаг, дүүрэг, сум, хороодын 946 нийгмийн ажилтан, асуудал хариуцсан мэргэжилтэн оролцож байна.
Сургалтын нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн халамжийн цахимжуулалтын ажлыг цохон дурдав. Цахимжуулалтын үр дүнд нэг талаас иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, нөгөө талаас төрийн албан хаагчдын ажлын ачаалал буурах иргэдэд үзүүлэх үйлчилгээ илүү сайжрах зэрэг олон давуу талыг онцлов. Мөн “Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж буй халамжийн салбарын ажилтнууд, цахимжуулалтын ажлыг хамтран хэрэгжүүлж нэвтрүүлж буй бусад байгууллагын ажилтан албан хаагчид Та бүхэн салбар бүртээ манлайлж түүчээлж ажиллаарай” гэв.
Сургалтаар Нийгмийн халамжийн цахимжуулалт, хуулийн шинэчлэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд хийж буй журмын өөрчлөлт, ажилтны ёс зүй, хандлага, ажлын байрны сэтгэлзүй, тулгамдаж буй асуудал зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэж сургалтад оролцогчдын асуултад хариулах юм.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
