Тэртээ 1960 онд Гуравдугаар эмнэлэгийн хуучин байранд Р.Нямаа, Э. Санжаа, Ц.Ичинхорлоо, Э. Довдон эмч нарын баг анхны Нүдний мэс заслын тасаг болон амбулатори анх байгуулсан түүхтэй. Одоогийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн байр ашиглалтанд ороход тус тасаг тийш шилжин байрласан бөгөөд 1991 оны 7 сарын 7-ны АДХГЗ-ны захирамжаар 30 ортой нүдний тасгийг нээжээ. Тус тасгийн анхны эхлэгчээр З. Өлзиймаа эмч ажилласан байна.
1992 оноос нүдний бичил мэс заслыг тус тасгийн эмч нар бие даан хийж эхэлсэн ба 1994 онд 20 гаруй хүнд хиймэл болор суулгах мэс засал хийж байжээ.
1994 оноос хойших ORBIS – нисдэг нүдний эмнэлгийн сургалт, 2000 оноос АНУ-ын Health for Humanity төрийн бус байгууллагын төсөлтэй хамтран ажилласнаар бичил мэс заслын багаж, микроскоп, бусад оношлогоо болон шинжилгээний багажуудыг эзэмшиж эхэлсэн. Сүүлийн таван жилд Монгол улсад хийгдэж буй болрын мэс заслыг тоо болон чанарын хувьд тэргүүлж , нүдний даралтын хавхлага суулгах мэс засал, торлог шилэнцрийн мэс заслыг эхлүүлээд байна.Ингээд энэ удаад тус тасгын үйл ажиллагааг танилцуулж байна.
Тус тасаг нь өнөөдөр нүдний нарийн мэргэшсэн есөн эмч, мэс заслын гурван сувилагч, амбулаторын хоёр сувилагч, ээлжийн таван сувилагч, ахлах сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Тасгийн эмч нар бүгд гадаад, дотоодын нүдний нарийн мэргэжлийн сургалт, курст тогтмол хамрагдан ард иргэдээ тусламж үйлчилгээг үзүүлж байна.
УГТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн Нүдний мэс заслын их эмч З.Баярцэцэг:
Бид Улсын хэмжээнд хийгдэж байгаа болорын мэс заслын 30 орчим хувийг дангаараа хийж байна.
Миний хувьд 2005 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд 2006-2007 онд нүдний нарийн мэргэжлийн сургалтыг дүүргэсэн. УГТЭ-тээ 2010 оноос эхлэн тасралтгүй 11 дэх жилдээ ажиллаж байна. Бидний хувьд өмнөд сигмент, главкум, орбитугазим, торлог шилэнцэр, нерофтмологи зэрэг зургаан чиглэлээр нүдний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүн дотроо өмнөд сигмент буюу болорын мэс засал нь манай тэргүүлэх чиглэл болон хөгжиж байнгаа бөгөөд Улсын хэмжээнд энэ чиглэлийн мэс заслын 30 орчим хувийг дангаараа хийж байна.
УГТЭ-ийн нүдний мэс заслын тасгийн Ахлах сувилагч А.Мөнхтуул:
Бид “Маргаашийг илүү тод харцгаая” гэдэг уриатайгаар ажилладаг.
Би 1994 онд УГТЭ-т ажилд орж 1994-2005 он хүртэл тус эмнэлгийнхээ Яаралтай түргэн тусламжийн тасагт ажиллаж байгаад 2006 оноос Нүдний мэс заслын тасагтаа, Сүүлийн есөн жил ахлах сувилагчийн албанд ажиллаж байна. 2021 оны байдлаар хэвтэн эмчлүүлэх 15 ортой, мэс заслын хоёр оперзонтой, есөн сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мэс заслын 1, 2 дугаар оперзонд ээлжийн таван сувилагчтай, жилдээ манай тасагт 1000-1200 хүн хэвтэн эмчлүүлдэг.
Нүд гэдэг эрхтэн нь хорвоо ертөнцийг бүхлээр нь харж, баяр баяслыг бэлэглэж байдаг. Хүн хараагаа алдчихаар л нийгмээс тусгаарлагдаж, стресст өртөх нь их. Тиймээс бид хараагаа алдаж, муудсан хүмүүсийг эмчилдэгтээ маш их баяртай байдаг.
Манай эмнэлэг сургалтыг эрхэм болгон ажилладаг бөгөөд нь сувилахуйн тусламж үйлчилгээтэй сургалт, семенарыг тогтмол зохион байгуулж үүнд өрх, аймаг, дүүрэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилагч нар ч өргөн бүрэлдэхүүнтэй хамрагддаг.
УГТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн нүдний мэс заслын их эмч Л.Оюунзаяа:
Сүүлийн үед бид хүүхдийн торлогийн мэс заслыг хийж эхлээд байна. Ингэснээр бид гадаадад эмчлэгддэг нэг өвчний тоог багасгаж чадсан.
Миний хувьд нүдний торлог, шилэнцэрийн мэс заслыг хийдэг. Манай эмнэлэгийн торлог шилэнцэрийн мэс заслын баг хоёр эмчтэйгээр ажилладаг. 2016 оноос хойш УГТЭ-т торлог, шилэнцэрийн мэс заслыг хийж эхэлсэн. Сүүлийн үед бид хүүхдийн торлогийн мэс заслыг хийж эхлээд байна. Ингэснээр бид гадаадад эмчлэгддэг нэг өвчний тоог багасгаж чадсан. Торлог шилэнцэр нь нүдний хамгийн дотор талд болоод ард байрлаж байгаа хэсгийг хэлнэ. Тэгэхээр бидний хийж байгаа мэс засал нь нүдний хамгийн ард хэсэгт, мэдрэлийн эсүүдээс бүрдсэн хамгийн нарийн хэсэг дээр хийгддэг мэс засал юм. Мэдрэлийн эсүүд байрлаж байгаа учраас торлог бүрхэвч өөрчлөгдөх юм бол байрнаасаа ховхорч торлогийн ховхрол, хуурал үүсч хүн хараагаа алддаг. Тэгэхээр бидний хийж байгаа мэс засал нь торлог дээр үүссэн өөрчлөлт, торлог бүрхүүлийн хуурал, шилэнцэрийн цус хуралт, шилэнцэрийн эмгэгүүд, бүдэгшил зэргийн үед хийгддэг мэс засал юм. Торлог бүрхэвч гэмтсэн тохиолдолд хараа бүдгэрэх, хараагүй болох шинж тэмдэг илэрдэг. Манайд хийгдэж байгаа мэс заслын 65-70 хувийг торлогийн хуурлын мэс засал эзэлдэг. Тус мэс засал нь 1:30-2:30 цаг үргэлжилдэг. Дээрээс нь торлог, шилэнцэрийн мэс засалтай хавсраад болорын мэс засал хийгдэх тохиолдол байна.
УГТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн Нүдний мэс заслын их эмч С.Амаржаргал:
Манай эмнэлэг нь 2020 онд хоёр шинэ лазерын аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Үүний нэг нь нүдний хаалттай өнцөгт даралт ихсэлттэй өвчний үед болон нүдний болор солих мэс заслын дараах болрын арын уутны цайлтын үед хэрэглэж байна. Үүнээс гадна торлогийн лазерын аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн бөгөөд торлогийн эмгэгүүдийг үед эмчилгээний гол аргын нэг болдог. 2020 онд орж ирсэн уг аппаратаар бид өнгөрсөн хугацаанд 50 гаруй өвчтөнд эмчилгээ хийсэн. Торлогийн лазерын эмчилгээг долоон бүлэг өвчний үед хийж байгаа.
Тус лазерын аппарат нь эмчилгээний гол эмчлэх аргуудын нэг учраас торлогийн мэс засал болон лазерын эмийн эмчилгээ бүх эмчилгээг манай УГТЭ-т хийх боломжтой болсон. Уг аппарат ашиглалтад ороогүй байхад бид лазерын эмчилгээг хувийн эмнэлэгрүү шилжүүлэх, гадны эмнэлэгрүү хүмүүсээ явуулдаг байсан.
УГТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн нүдний мэс заслын их эмч Ц.Тэлмүүн:
Нүдний даралтаас үүдэн хараа алдсан бол эмчилгээ хийлгэж, хараа орох боломжгүй болдог. Тиймээс эрт оношлуулах нь хамгийн чухал
Миний хувьд тус тасагтаа нүдний даралтын мэс заслын чиглэлээр дагнан ажиллдаг. Нүдний даралт ихсэх өвчнийг харааны хулгайч гэж нэрлэх нь бий. Тухайн хүнд ямар ч зовиур өгөхгүйгээр өвчин даамжирч эцсийн байдлаар эргэлт буцалтгүйгээр хүнийг сохроход хүргэдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүн мэдэхгүй явж байгаад гэнэт хараагаа алддаг. Нэгэнт даралтаас үүдэн хараа алдсан бол эмчилгээ хийлгэж, хараа орох боломжгүй болдог. Тиймээс эрт оношлуулах нь хамгийн чухал.
Нүдний даралт нь нүдний дотор талд байх тодорхой хэмжээний шингэнийг гадагшлуулж чадахгүйгээс болж үүсдэг. Хүн нас ахих, нүдний бүтцийн эмгэг, болор зузаарах, гуужилт хам шинжүүд гэх мэт шалтгаанаас үүдэн нүдэнд хуримтлагдсан шингэн гадагшлах боломжгүй болдог бөгөөд үүнээс нүдний даралт үүсч эхэлдэг. Дээрх эмгэгүүд удаан хугацаанд үргэлжилсээр харааны мэдрэлд нөлөөлж сохролд хүргэдэг аюултай.
Үүнээс гадна ээж нь юм уу аав нь нүдний даралт ихсэх өвчинтэй бол төрж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь удамших магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл удмын нөлөө хамгийн их байдаг өвчний ангилалд ордог.
Бидний хувьд нүдний даралтын мэс заслыг хийдэг бөгөөд дэлхий даяар хийгдэж байгаа даралтын олон төрлийн мэс заслын аргуудаас “Алтан стандарт”-ын мэс заслыг бид хийж байна. Хэрвээ та УГТЭ-ийн Нүдний мэс заслын тасгаар үйлчлүүлэх шаардлагатай болвол манай эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийн 1800-0119 дугаарт цаг захиалж ямар ч хүлээгдэлгүйгээр үйлчлүүлэх боломжтой.








Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
