Коронавирусын тархалт өндөр эдгээр өдрүүдэд олон нийтэд сэрэмжлүүлэг өгөх зорилгоор зовлон бэрхшээлийг нь туулаад эдгэрсэн буюу коронавирусийн халдвар авч, эмчлүүлээд бүрэн эдгэрсэн нярай эх Э.Г-тэй ярилцлаа. Хэдийгээр бүрэн эдгэрсэн ч иргэний хүсэлтээр нэр ,зурагыг нь нууцалсан бөгөөд зарлачихвал бусадтай харилцахад хүндрэл үүсч ялгаварлан гадуурхалд өртөж магадгүй юм.
-Сайн байна уу. Та халдвартай гэдгээ хэзээ оношлуулж, эмнэлэгт хэзээ хэвтсэн бэ?
-Сайн, сайн байна уу. Би 35 настай. Халдвартай гэдгээ мэдэх үед гурав дахь хүүхдээ тээж байсан бөгөөд, төрөх хугацаа маань бараг болсон байсан. Өнгөрсөн 5-р сарын 29-нд сүүлийн төрөх хугацаа байсан ба би тавдугаар сарын 24-нд PCR шинжилгээ өгөөд 25-ны өглөө ЭЕРЭГ гэсэн хариу авсан. Тэр өдрөө хороо луугаа яриад тусгаарлах эмчилгээ хийх Яармагийн 300 ортой эмнэлэгт очиж хэвтсэн. Бие маань нэлээд хүнд ханиалга, зовиур ихтэй очсон. Төрөх хугацаа маань болсон учир тэр оройн 12 цагийн үед харьяаллын дагуу 1-р төрөх рүү шилжүүлсэн. Улмаар бид 27-нд эсэн мэнд төрөөд, хөөрхөн хүүгээ эмч нарын ачаар эрүүл саруул энгэртээ тэвэрсэн.
Тэгээд 5-р сарын 30-ны өдөр Яармагийн 300 ортой эмнэлэг рүү буцаж шилжүүлсэн. Тэндээс маш хүнд гэсэн оноштойгоор яаралтай Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 06-р сарын 1-ний өдөр шилжин ирж, амьсгалын аппаратанд орж коронавирусийн эсрэг эмчилгээ яаралтай эхэлсэн. Эмчилгээ эхэлсэнээс хойш хоёр дахь хоногоос бие маань сайжирч эхэлсэн, 15 хоногийн эмчилгээ хийгдэж бүрэн эдгэрч гарсан.
-Эмчилгээний хугацаа хэд хоног байсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд бүрэн эдгэртэл Яармагийн 300 ортой эмнэлэгт 5 хоног, УГТЭ-ийн Ковидын эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппараттай 15 хоног эмчилгээ хийгдсэний дараа Уушги судлалын тасагт 8 хоног нийт 28 хоног эмчилгээ хийгдсэн. УГТЭ-т эмчилгээг хийлгэх хугацаанд эмч, сувилагч нар хүн тус бүртэй маш ойр ажиллаж, эм тариа, дусал хийхдээ нэг бүрчлэн тайлбарлаж, ойлгуулаад хэлдэг байсан нь үнэхээр их таалагдсан. Мөн намайг Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байхад надтай нийлээд найман хүний биеийн байдал хүнд байсан. Эмч нар бүгд бидэнд маш чадварлагаар, найрсагаар үйлчилгээ үзүүлж байсанд үнэхээр их талархаж байна. Тус эмнэлгийн хоол, ариутгал цэвэрлэгээ нь маш сайн байсныг мөн дурдах нь зүйтэй байх.
-Шинжилгээгээр илрэхээс өмнө таны биед ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
-Ер нь биед зовиурууд мэдрэгдэж байсан л даа. Халдвар авсны дараа толгой, хоолой өвдөж, дотор муухайрч, халуурч эхэлсэн. Ханиад хүрэхээр яадаг билээ яг л тэр шинж тэмдгүүд илэрсэн. Сүүлдээ халуурч эхэлсэн. Ер нь их тухгүй, бие зовуурьтай болоод байсан. Тэгээд л удалгүй шинжилгээ өгөхөд халдвартай гэсэн шинжилгээний хариу ирсэн.
-Халдвартай гэх хариуг хараад сэтгэл зүйн хувьд хэр байсан бэ?
-Маш хүнд байсан л даа. Дэлхий нийтийг айлгаж байгаа, олон мянган хүний амийг авч одсон, эмчилгээ нь хүндрэлтэй гэх мэт мэдээллүүдтэй байсан бөгөөд маш их стрессдсэн. Ер нь тэгээд хүний хамгийн том айдас бол үхэл хагацал шүү дээ.
Харин УГТЭ-ийн хамт олны дэмжлэгээр би бүрэн эдгэрч гарсан. Хүүхэд маань ч эрүүл саруул өсөж байна. Хүүдээ Тэнүүн гэж нэр өгсөн. Эмч нарын зүгээс айх зүйлгүй, сэтгэл санаагаа тайван байлга, бид таныг эмчилнэ гэж хэлсэн. Бас энгийн ханиаднаас ялгаагүй зүйл гэж тайвшруулж байсан.
-УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, үйлчилгээ ямар байсан бэ?
-Үнэхээр сайн байсан. Надад бол өөлөөд хэлчих зүйл байхгүй ээ. Үнэхээр л хүний төлөө яваа сэтгэлтэй, чадвартай эмч мэргэжилтнүүд юм. Энэ дашрамд, УГТЭ-ийн нийт хамт олонд болон Ковидын эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, асрагч нарт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаг наргүй ажиллаж байгаа эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүдэд талархаж байгаагаа дахин дахин илэрхийлье.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
