Эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, чанар стандартад хяналт тавьж, наймдугаар сарын 1-нээс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээр гаднаас эм тариа авахуулахгүй байх зохион байгуулалтад шилжиж ажиллахыг Шадар сайд даалгасан.
Энэ хүрээнд холбогдох яам, агентлагийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, үнийн тогтвортой байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр УОК-ын дэргэдэх шуурхай Ажлын хэсэгт танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар эм ханган нийлүүлэх төвүүдэд вирусийн эсрэг “Рeмдeсивeр” 37 мянга, “Умифeновир” 1.3 сая ширхэг нөөцтэй, эрүүл мэндийн байгууллагуудад эмийн нөөц тасалдаагүй, үнийн хувьд тогтвортой байгаа гэлээ. Цаашид Эрүүл мэндийн яамнаас вирусын эсрэг эмийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд 3 төрлийн эмийг ерөнхий гэрээгээр оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж, 1 сая тунг захиалжээ.
Мөн халдварын хүнд шинж тэмдэгтэй иргэдэд хэрэглэдэг, нас баралтаас урьдчилан сэргийлэх өндөр үйлчлэлтэй “Тоцилизумаб” эмнээс 2000 ширхэгийг ойрын хугацаанд нийлүүлэхээр болжээ.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо вирусийн эсрэг Умифеновир/ арбидол/, Фабипиавир зэрэг 2 төрлийн эмийг үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа бөгөөд түүхий эд хангалттай байгаа гэлээ.
Наймдугаар сарын 1-нээс эхэлж бүх эмнэлгүүд эм эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлтийг өөрсдөө хариуцахаар болж байгаа. Гэвч эмнэлгүүд өдгөө эм ханган нийлүүлэх байгууллагуудад их, бага хэмжээний өртэй явж байгаа нь эмийн нөөц бүрдүүлэлтэд хүндрэл учруулж болзошгүй байгааг Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан дуулгалаа.
Эмнэлгүүдийн өр төлбөрийн асуудлыг судлан шалтгаан нөхцөлийг бодитоор тодорхойлж, цаашид эм эмийн хэрэгслийн нөөцийг хэрхэн бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтээ нэгтгэн танилцуулахыг Шадар сайд салбарын яам, холбогдох агентлагийнханд үүрэг болгов.
Мөн эмийн нөөц, чанар стандарт, үнийн тогтвортой байдалд онцгой анхаарч, аж ахуйн нэгжүүдийг нээлттэй, ил тод мэдээллээр хангаж ажиллахыг Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргад анхаарууллаа.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
