Азийн Хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-ийн Эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг дээшлүүлэхэд нэн шаардлагатай орчин үеийн багаж хэрэгслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.
Төслийн хүрээнд Монгол улсын мэдрэлийн мэс заслын салбарт сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй 20 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн түүхэн шинэчлэлт хийгдээд байна.
Энэхүү тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлээр Монгол улсын Мэдрэлийн мэс заслын салбарын хөгжил олон улсын түвшинд хүрч манай улсын иргэд өөрийн эх орондоо дэлхийн түвшний тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “ Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа Азийн Хөгжлийн банк, УГТЭ-ийн удирдлагууд болон эмч, эрүүл мэндийн ажилтнууд та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. ЭМЯ, АХБ хамтран өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт 5 зээлийн төсөл, 7 буцалтгүй тусламжийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Энэ жил эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Мөн мэдрэлийн мэс заслын тасаг үүсэж хөгжсөний 55 жил, ялангуяа УГТЭ-т мэдрэлийн мэс заслын тасаг үүссэний 50 жилийн ойд мэдрэлийн мэс заслын тоног төхөөрөмж цогцоороо шийдэгдэж байгаа нь маш том түүхэн явдал болж байна. Энэ нь АХБ-ны хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа төсөл юм. Энэ төслөөр 45 нэр төрлийн зөвхөн мэдрэлийн мэс заслын тоног төхөөрөмжөөс гадна унтуулга, эрчимт эмчилгээ гээд цогцоор нь шийдсэн томоохон технологийн шинэчлэлт болж байна. Ингэснээр мэдрэлийн мэс засал, тэр дундаа тархи, нуруу нугас, тархины судасны мэс засалд томоохон шинэчлэлтийг авчирч байна.
Ийнхүү манай ард иргэд дэлхийн хэмжээнд хийгддэг мэс заслыг өөрийн оронд хийлгэх боломж бүрдлээ.” гэв.
“УГТЭ-т 40 төрлийн 515 ширхэг тоног төхөөрөмж, Эрчимт эмчилгээний 35 орыг иж бүрэн цогцоор хүлээлгэн өгч байна”
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран ” АХБ-наас ковидын цар тахлын үед Монгол улсын хэмжээнд аймаг, дүүрэг , улсын төв эмнэлгүүдэд ариутгалын тасгуудыг бүрэн тохижуулж дууссан. Ялангуяа Ковид-19-ийн үед суурь өвчинд нэрвэгдсэн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэндээ талархалтай байна.
Өнгөрсөн 7 сараас энэхүү төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 75 мянган ширхэг тоног төхөөрөмжийг Монгол улс хэмжээнд Ковидын үеийн арга хэмжээнд хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд тарааж ажиллаж байгаад таатай байна.
УГТЭ-т өнөөдөр 40 төрлийн 515 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөс гадна Эрчимт эмчилгээний 35 орыг иж бүрэн цогцоор хүлээлгэн өгч байна. Мөн 47 ширхэг амьсгалын аппаратыг хүлээлгэн өгч байна. ” гэв.
“Ард иргэд өөрийн орондоо олон улсын түвшний тархи, нуруу нугасны мэс заслын тусламж авах боломж бүрдлээ”
УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир “Азийн Хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний чиглэлд нийтдээ 22.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тоног төхөөрөмж ирж байна. Монгол улсад мэдрэлийн мэс заслын бие даасан тасаг байгуулагдаад 50 жил болж байна. Энэ түүхэнд хугацаанд ийм цогц, иж бүрэн технологийн шинэчлэлт өмнө нь хийгдэж байгаагүй. Манайд хамгийн сүүлийн үеийн 2019, 2020 онд үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүд орж ирж байна.
Энэхүү технологийн шинэчлэлт хийгдсэнээр Монгол иргэн өөрийн оронд өндөр түвшний тархи, нуруу нугасны мэс заслын тусламж авах боломж бүрдлээ. Зөвхөн хувийн эмнэлэг нурууны мэс заслыг дурангаар хийдэг байсан бол одоо улсын эмнэлэгт хийх боломж бүрдлээ.
Ингэснээр Эрүүл мэндийн сайдын гадаадад оношилгоо, эмчилгээ журмаар илгээх өвчний жагсаалтаас мэдрэлийн мэс заслын чиглэлийн олон төрлийн мэс заслууд хасагдах боломжтой болж байна. Тухайлбал, гүний байрлалтай тархины хавдрууд, тархины ховдлын хавдар, тархины судасны олон төрлийн эмгэгүүдийн мэс заслыг эх хийх боломж бүрдэж байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр хийгдсэн мэс заслын дараах амьдралын чанарын асуудал, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг мэс заслын дараах хүндрэлүүд ч гэсэн буурна гэж үзэж байна.” гэв.
Мөн энэ үеэр энэхүү төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэн ажилласан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандранд УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир “ТАЛАРХАЛ” гардуулан өгсөн юм.










Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
