Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Тодруулбал, энэ удаагийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо гарсан. Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалтыг хийж байна.

Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас томуугийн вакцин хийж эхэлсэн. Харин явуулын дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ. Учир нь хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэх шаардлагатай юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэг 132 хүүхэдтэй, өнөөдөр 98 хүүхэд вакциндаа хамрагджээ. Тус цэцэрлэгийн эмч С.Аззаяа “Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцин хийдэг тул эцэг, эхчүүдийн дунд хүлээлт үүсээд байсан. Вакцинжуулалт эхлэхээс тав хоногийн өмнө эцэг, эхчүүдэд вакцины тухай танилцуулга мэдээлэл хүргэсэн. Мөн зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах ажлыг хийлээ. Тус зөвшөөрлийн дагуу томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Вакцин хийсний дараа хүүхдэд ханиад хүрч байгаа юм шиг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол өгөх хэрэгтэй” хэмээв.
Цэцэрлэгт хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, томуугийн вакциндаа хамрагдах боломжтой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэг хэлж байлаа.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
