Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
УОК-ын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НМХГ-ынхныг өнөөдөр хүлээн авч уулзаж, дээрх хяналт шалгалтын дүн мэдээлэлтэй танилцлаа.
Шалгалтыг коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байгаа 23 эмнэлэгт явуулжээ.
Шалгалтаар эмнэлгүүдийн 41 хувь нь эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн, 23 хувьд нь нэг эмчид 30-70, нэг сувилагчид 120-130 өвчтөн ноогдож байгаа бөгөөд эмнэлгүүдийн 41 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна.
Хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хувь нь хүнд, маш хүнд хүмүүс байгаа тул 1 хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний үргэлжлэх хугацаа урт, хатгалтын тоо олон байгаа нь орны эргэлтийг удаашруулах шалтгаан болж улаан бүсэд ажиллаж байгаа эмч сувилагч нарын ачааллыг нэмж байна.
Ор зохицуулалтын баг, Дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй, хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг зэрэг нь эмнэлгийн ачааллыг зохимолоор нэмэгдүүлж байгаа зэрэг шалтгаан нөхцлүүд тогтоогдсон байна.
Тиймээс Нэгдсэн штабаас Ор зохицуулалтын баг, Дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийж, эмнэлгийн эмч, ажилтнуудын ачааллыг зохиомолоор нэмэгдүүлэхгүй байх, салбар хоорондын уялдаа холбоог илүү сайжруулах, шинэ менемент хийх тал дээр анхаарч ажиллахаар боллоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
