Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэсч, гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна. Иймд гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс эхлүүллээ.
Нийслэлийн хэмжээнд 2016-2021 онд 12378 объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан байна. Мөн 100 том хүн, 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, түлэгдэж, бэртэж гэмтсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид гал түймрийн аюулаас 4894 эрдэнэт хүний амь нас, байгууллага, иргэний 20,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.Гал түймрийн шалтгаан нөхцлийг ангилж үзвэл ил задгай гал, үнс нурам, тамхи шүдэнзний цогноос 4772, яндангийн цонолтоос 2160, цахилгаан угсралт, ашиглалтын буруугаас 1882, машин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас 588 удаа байна.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хоногтоо гал түймрийн 8-10 дуудлагатай байна. Цаашид нэмэгдэх хандлагатай. Хүйтний улиралд дуудлагын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна.
Тухайлбал, 2021.10.23-ны 23:39 цагт СХД-ийн 2-р хороо Толгойтын гудамжинд гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай гэр бүрэн шатаж, 75 настай эрэгтэй галд өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад, 65 настай эмэгтэй утаартсан байсныг ЯТТөвд хүлээлгэн өгч ажилласан.
2021.10.25-ны 04:05 цагт БЗД-н 2 дугаар хорооны гудамжинд байшин шатаж байна дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж, гал түймэрт нэр нас тодорхойгүй 4 иргэн нас барсан байна.
Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарч байна. Иймд иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
