Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цагдаагийн бэлтгэл хурандаа Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрээр 1953 онд Завхан аймгийн Отгон суманд Лэгдэнсүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлж, 1959-1963 онд Завхан аймгийн Отгон сумын дунд сургууль, 1983-1986 онд Улс төрийн дээд сургууль, 1991-1995 онд Цагдаагийн дээд сургуульд тус тус суралцаж төгсжээ.
1973-1987 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Эргүүл ротод эргүүлийн цагдаагаас улс төрийн орлогч, 1988-1990 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст сэргийлэн хамгаалах ахлах байцаагч, 1990-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүлийн тусгай тасагт тасгийн орлогч дарга, сургалт, соёл хүмүүжил, боловсон хүчин эрхэлсэн дэд дарга, 1998-2008 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд Тамгын хэлтсийн болон Бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга, 2008-2013 онд Цагдаа, олон нийтийн сургалт, соёлын төвийн дарга, 2013-2015 онд Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн зөвлөх багш, 2017-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын даргаар тус тус ажилласан.
Монголын цагдаагийн байгууллагад Эргүүлийн тусгай тасаг, Эргүүл хамгаалалтын хороо, “Сүлд чуулга”-ыг шинээр эмхлэн зохион байгуулах, бие бүрэлдэхүүнийг нь шилж сонгох, сургаж төлөвшүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн төдийгүй Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд мэргэжлийн хэлтсийн даргаар томилогдон зогсонги байдалд орсон иргэний үнэмлэхжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байсан.
Цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Гаваасүрэн нь төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, цагдаагийн байгууллагын алба хаагч, ажилтнуудыг соён гэгээрүүлэх үйлсэд өөрийн мэдлэг, оюун ухаанаа харамгүй зориулж ирсэн оюуны их цараатай, ухааны их бядтай, удирдахуйн их авьяастай цагдаагийн байгууллагын бахархал болсон манай туршлагатай удирдах ажилтнуудын нэг байсан билээ.
Үүний зэрэгцээ уран зохиол, яруу найраг сонирхон өөрийн авьяасыг хөгжүүлж, “Цагдаагийн гэргий”, “Цагдаагийн ээж”, “Эрүүгийн цагдаа”, “Мөрдөн байцаагчийн үйлс”, “Монгол минь амгалан байг”, “Бид мартахгүй”, “Эх үрийн элбэрэл”, “Ханийн дуу”, “Аав минь дээ”, “Эр хүн шиг эр хүн дээ”, “Ханьсахын жаргал”, “Ижий минь бодогдоно”, “Зүүдэнд уяатай аав” зэрэг 200 гаруй дууны шүлэг бичиж, 10 удаа тайлан тоглолт хийж, 6 ном товхимол, уран сайхны 2, баримтат 4 кино бүтээн, нийтийн хүртээл болгосон авьяаслаг гэр бүлийн өрхийн тэргүүн байлаа.
Түүний гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, төрийн албанд зүтгэсэн хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, ойн медалиуд, Соёлын тэргүүний ажилтан, Цагдаагийн алдар, Цагдаагийн гавьяа, Монголын зохиолчдын эвлэлийн шагналаар тус тус шагнажээ.
Талийгаачийн авьяас билэг, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шударга, зарчимч, хүнлэг энэрэнгүй зан чанар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.
Та минь эх орныхоо ариун газар, шороонд тайван нойрсдоо.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
