ID film-ын 4 дэх уран бүтээл жүжигчин Г.Жанчивын найруулсан “For you” уран сайхны кино энэ сарын 9-ны өдөр нээлтээ хийж кино театруудын дэлгэцнээ гарч эхэллээ. Киноны утга санаа , үйл явдал тэр чигтээ өнөөгийн нийгэмдэх залуусын хайр дурлал болон амьдралын тухай өгүүлэх тус кино бүх наснийханд зориулагдсан бөгөөд кинонд инээдмийн , романтик үйл явдлууд өрнөх болно.
Автобусанд харсан, зөрөөд өнгөрсөн хэн нэгэн танд таалагдаж байгаа бол зориг гаргаж танилцаж, сэтгэлээ илчлэхэд юу болох бол бид магадгүй амьдралдаа хамгийн зөв гал халуун хайрыг мэдрэх тэр хүнтэйгээ зүгээр л зөрөөд өнгөрдөг бол яах вэ ? Тиймээс ийм үед ямар үйлдэл гаргах хэрэгтэй болон зоригтой байж адал явдалтай хэрхэн учирч болохыг энэ киноноос харж болно.
Мөн киноны гол дүрүүдийн оролцсон хайр хязгааргүй video найруулагч Г.Жанчивын Facebook хуудсанд тавигдсанаар олон хүний сэтгэлд хүрч үзэгчид сэтгэгдэл хэсэгт хайртай хүмүүс дээ сэтгэлийн үгээ бичиж үлдээгээд байгаа юм.
Киноны гол дүрүүд болох жүжигчин О.Самданпүрэв болон Ц.Номин нарын зохицол үзэгчдэд таалагдаж байгааг тэднийг амьдрал дээр хосууд болоосой гэж хүссэн үзэгчдийн сэтгэгдлүүдээс харж болно. Ийнхүү нээлтээ хийгээд удаагүй ч үзэгчдэд хайр мөн сэтгэл хөдөлгөм сайхан мэдрэмжүүдийг түгээгээд байгаа “For you” киног яг одоо кино театруудаас үзэх боломжтой.

Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
