Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, үүрэг даалгавар өгсний дагуу дүүрэг бүр эрсдэлтэй газруудад далан суваг татаж, элс, шороогоор хамгаалалт хийж эхлээд байна.
Цаг агаар дулаарч, гол мөрөн, нуурын ус гэсэж, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үер үүсгэх эрсдэл нэмэгддэг. Шар усны үер нь уулын уруй, халиа тошингоос үүссэн гэхчлэн хэд хэдэн төрөл байдаг гэнэ. Нийслэлийн тухайд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг эрсдэлтэй бүсэд багтдаг. Одоогийн байдлаар ноцтой байдал үүсээгүй хэдий ч эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Үерийн бүсэд зөвшөөрөлгүй буусан айлуудад эрсдэлтэй бүсээс нүүх шаардлага хүргүүлдэг ч биелүүлдэг хүмүүс маш цөөн байдаг гэдгийг албаныхан хэлж байлаа. Нийслэлийн хэмжээнд үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн иргэдийг үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдиролыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрсөн зам, гүүрээс өөр гарц, гармаар зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
