“Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.
ТАЙЛБАР, МЭДЭГДЭЛ
“Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Хэвлэх, олшруулах цех нь чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой болон бусад шаардлагатай материалыг хэвлэн олшруулах, хэвлэлийн эх бэлтгэх чиг үүрэгтэй ажилладаг. Тус цехийн өөр нэг чухал үүрэг нь хууль, тогтоомжийн албан ёсны эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг 7 хоног бүр хэвлэн гаргахад чиглэдэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ”, мөн зүйлийн 3-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” хэмээн заасан байдаг. Хуулиар хүлээсэн энэ үүргийнхээ хүрээнд Тамгын газар нь 7 хоног бүр “Төрийн мэдээлэл”-ийг 2000 орчим хувиар цаасаар хэвлэж, цахимд шилжүүлэн, захиалагч хэрэглэгчдэдээ түгээдэг.
Эмхэтгэлийг хэвлэдэг хэвлэх машины ашиглалтын хугацаа дуусаж, цаашид ашиглах боломжгүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох хууль, журмын дагуу хар, цагаан дижитал машин худалдан авсан. Энэ нь мэдээлэлд дурдсан шиг “принтер” биш, хэвлэх, хувилах, скайнердах олон үйлдэлтэй хэвлэлийн машин юм.
Тамгын газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу уг хэвлэлийн машиныг нийлүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах зарыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтад 2021 оны 10-р сард албан ёсоор байршуулж, нийлүүлэгчийг шалгаруулан, 2021 оны 12-р сард гэрээ байгуулсан. Тендерт шалгарсан “Санко маркетинг Монголиа” ХХК нь гэрээний дагуу “Konica minolta” хэвлэлийн машиныг 2022 оны 1-р сард нийлүүлж, төлбөрийг 2022 оны 3-р сард шилжүүлсэн болно.
Энэхүү худалдан авалт хуулийн дагуу, зайлшгүй шаардлагын улмаас хийгдсэн бөгөөд уг хэвлэх машиныг худалдан авахгүй бол хууль, тогтоомжийн эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг хэвлэх хуулиар хүлээсэн үүргээ Тамгын газар хэрэгжүүлж чадахгүйд хүрэх нөхцөл үүсэхээр байсан юм.
Энэ дашрамд төсвийн хэмнэлтийн бодлогыг тус байгууллага тууштай хэрэгжүүлж байгааг мэдэгдье. Тухайлбал, 2022 оны төсвийн тодотголоор Улсын Их Хурлын зардлыг 5.6 тэрбумаар, түүний дотор Тамгын газрын зардлыг 1.3 тэрбумаар танасан. Хэмнэлтийн бодлогыг төрийн бүх шатны байгууллагуудад дахин хэрэгжүүлэх талаар сүүлийн үед дэвшүүлж буй зорилт, бодлогын хүрээнд тээвэр, шатахуун, унааны зардлыг тэвчих, сургалт, семинарыг цахимаар хийх, судалгаа, сургалт, сурталчилгааны чиглэлээр гаргадаг ном, товхимлыг цахимд шилжүүлэх, цаасны хэрэглээг багасгах, цалинтай чөлөө олгохыг зогсоох зэрэг арга хэмжээ авч байна.
Сүүлийн өдрүүдэд хууль тогтоох эрх мэдэл хэрэгжүүлдэг, төлөөллийн дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний удирдлага, гишүүд, Тамгын газар луу чиглэсэн, холбогдох эх сурвалжаас бодит байдлыг тодруулаагүй, зориудаар харлуулах гэсэн зохион байгуулалттай үйлдлийн хүрээнд энэ мэт худал, ташаа мэдээлэл гарах болсонд харамсал илэрхийлж, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах талаар нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн үйл ажиллагаагаа улам сайжруулахын төлөө илүү хүчин чармайлт гаргаж ажиллахаа мэдэгдье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
