Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханаас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Шинэ сайд Х.Болорчулуун “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал бол надад шинэ салбар биш. Хөдөө аж ахуйн салбар бол үнэхээр том салбар, Монгол Улсын ДНБ-ний 25 орчим хувийг эзэлдэг мөртлөө Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагсдын 50 гаруй хувийг ажлын байраар хангадаг гол салбар юм. З.Мэндсайхан сайд бид хоёр олон ажил дээр хамтарч, гар сэтгэл нийлж сайхан ажилласан. Таны энэ салбарт хийж хэрэгжүүлж, залуу хүний эрч хүч, зориг мэдлэгээр эхлүүлэн, санаачлан хэрэгжүүлж байгаа олон ажлыг цааш нь үргэлжлүүлэн авч явна” гэлээ.
Х.Болорчулуун сайдын ажилласан байдал, намтрын тухайд,
-1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
-58 настай
-Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
БОЛОВСРОЛ:
-1982 онд Дорнод аймгийн 10 жилийн сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
-1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн,
– 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич,
– 1992-1997 онд “Хишиг аж ахуй” ХХК-ийн захирал,
– 1997-2012 онд “Дорнод гурил” ХХК-ийн захирал,
– 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
– 2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛВЭРИЙН САЙДЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХ ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, эрүүл монгол хүнсээр эх орноо хангах, Атрын дөрөвдүгээр аяныг зохион байгуулах, Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүнс экспортлогч орон болох зэрэг Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
