Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын бүсийн захирал Чанхи Лийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ILO/-тай өнгөрсөн хугацаанд үр дүнтэй, тогтвортой нягт хамтран ажиллаж ирснийг онцлоод бодлого зорилтынхоо талаар танилцуулсан юм. Тэрээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдэд ур чадвар эзэмшүүлэх замаар ажилтай орлоготой болгох, залуучуудад ажил хөдөлмөрийн талаар эерэг хандлага бий болгох, халамжийг хэрэгцээтэй хүнд нь хүргэх талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн хүний хөдөлмөрлөх эрхийг хангах, олон улсын хөдөлмөрийн стандартуудтай холбогдох бодлого, стратегиа нийцүүлэхэд анхаарна гэлээ.
Ноён Чанхи Ли, “Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн хяналт чухал юм. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, зүйл заалтыг оролцогч талууд хэрхэн ухаалгаар ашиглах тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой” гээд Монгол Улсад зохистой хөдөлмөрийг бий болгоход бүсийн захирлын хувьд хүчин чармайлт гарган дэмжин ажиллана гэлээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
