Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.
“Херо энтертайнмент” Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байна. “Wild Yak” продакшн Лондонгийн West End болон бусад хотын алдартай театруудад олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг толилуулдаг туршлагатай продакшн юм.
“Wild Yak” продакшны продюсер Оливер Кинг, Гай Чапмен, Пол Годфрий нар 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг үзэж, найруулагч Б.Баатар, продюсер М.Есөнмөнх болон жүжигчидтэй уулзсан бөгөөд уран бүтээлийн чанар чансааг өндрөөр үнэлсэн. Найруулагч Б.Баатар энэ оны 9 дүгээр сард Лондон хотноо ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг тавих боломжит театруудаар зочлон “Wild Yak” продакшнтай ажлын төлөвлөгөөгөө ярилцав. Энэхүү жүжгийг англи хэлээр найруулахаар ажиллаж буй судлаач Жон Мэн, жүжгийн зохиолч Тимберлик Уэртенбэйкер нартай уулзаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Судлаач Жон Мэн нь Монголын түүх, Монголын эзэнт гүрний хаадын талаар олон арван ном бичсэн зохиолч юм.
Найруулагч Б.Баатартай уулзсан британийн продюсерүүд, зохиолчид, театрын мэргэжилтнүүд “Тамгагүй төр” жүжгийг өндрөөр үнэлж, Лондонгийн West End-д амжилттай тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа гэж ИБУИНХУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
