Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан энэ үеэр “ДЭМБ-аас коронавирусийн халдварын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Үүнд нэгдүгээрт Япон, хоёрдугаарт БНСУ, дөрөвдүгээрт БНХАУ, долдугаарт ОХУ тэргүүлж байна. Хойд хөршид Омикроны дэд хувилбарын давлагаа эхэлсэн. Омикроны шинэ хувилбарууд гарч байна. Манай улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Өмнөх долоо хоногт халдварын 357 тохиолдол бүртгэгдэж байв.
Ковид-ын халдвараар нийт 349 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 255 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
10 дугаар сарын сорьцод хийсэн тандалтаар Омикроны шинэ дэд хувилбар BF.7 хувилбар нэг хүнд, BQ.1.2 хувилбар таван хүнд тодорхойлогдсон.
Омикроны BF.7 хувилбараар 72 настай, БНХАУ-ын иргэн өвдсөн. Тэрбээр ОХУ-д ажиллаж байгаад ирсэн. Одоо зочид буудалд тусгаарлагдсан. Харин BQ.1 хувилбарын таван тохиолдол нь бүгд манай улсын иргэдээс илэрсэн. Дундаж нас 58.2. Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байна. Эдгээр иргэдийн 10 дугаар сарын 18, 19-нд өгсөн сорьцоос тодорхойлогдсон.
Шинэ хувилбарын шинж тэмдэг нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх халуурах. Эдгээр таван иргэний хоёр нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол бусад нь гэрийн хяналтад эмчлүүлж байна. BF.7 хувилбар анх Өвөрмонголд бүртгэгдсэн. Одоогоор Энэтхэг, БНСУ, ОХУ, Сингапур, Их Британи, АНУ, Япон зэрэг 80 гаруй улсад бүртгэгдсэн.
BQ.1.2 хувилбар нь Австрали, Канад, Турк, БНСУ, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.
Ковид болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсэж байна. Мөн Ковид болон томуугаас хамгаалах арга нь вакциндаа хамрагдах юм. Тиймээс иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай.” хэмээлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
