Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр шинэ хувилбарын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Омикроны дэд хэв шинжүүдийн хувьд эмнэлзүйн хэлбэр, хүндрэл, шинж тэмдэг, нас баралтад илэрхий өөрчлөлт ажиглагдаагүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-аас мэдээлсэн.
Шинээр илэрсэн дэд хэв шинжүүдээр үүсгэгдсэн өвчлөлийн үед ядарч сульдах, хоолой өвдөх, сөөнгөтөх, нус гоожих, ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Энэ нь өмнөх хувилбаруудтай ижил байгаа юм. Иймд өмнөх оношилгооны арга, эмнэлзүйд хэрэглэж байсан эмчилгээг хэвээр үргэлжлүүлэхийг ДЭМБ зөвлөсөн.
Өвчлөлийн тоог нэмэхгүй байх, хүндрэлээс сэргийлэхийн тулд хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай” гэлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Оны 44 дүгээр долоо хоногт КОВИД-19-ийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрсэн. Тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл “Ногоон” байгаа ч цөөн хэдэн аймагт “Шар” болсон” гэв.
Түүнчлэн тэрбээр коронавирусийн хувилбарын тандалтын талаар “48 сорьцод хувилбарын тандалт хийхэд 37 сорьцод Омикроны ВА.5.2 хувилбар илэрсэн. Мөн нэг сорьцод BF.1, таван хүнд BQ.1.2 хувилбар илрээд байна. BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгдсэн.
Омикроны BA5.1, BA5.2 нь бүртгэгдэж буй тохиолдлуудын 50 орчим хувийг эзэлж байна. Одоогоор BF.7, BQ.1.2 нь бага хувьтай илэрч байгаа ч халдварлах чадвар өндөртэй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Мөн супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай” хэмээлээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
