IFAWPCA-ийн 45 дахь дахь удаагийн Чуулган”-ыг Мальдив Улсын Мале хотноо 2022.11.14-19-ний хооронд Мальдивын Барилгын үндэсний аж үйлдвэрийн ассоциаци нь 2007 онд IFAWPCA-д элссэнээсээ хойш анх удаа өөрийн эх оронд зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээнд IFAWPCA-ийн 19 гишүүн орнуудын Ассоциациудын удирдлагууд, гишүүн байгууллагууд, салбарын зочид төлөөлөгчид оролцох гэж байна. Тус Чуулган нь нь 2020 онд зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсоор энэ жил зохиогдохоор боллоо. IFAWPCA-ийн Чуулганыг 2 жилдээ нэг удаа гишүүн орнуудын Ассоциациудын цагаан толгойн үсгийн дарааллын дагуу ээлжлэн зохион байгуулдаг билээ.
IFAWPCA нь 19 гишүүн орнуудын Ассоциациудыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монголын барилгын үндэсний ассоциаци /МБҮА/ ТББ нь 2015 онд гишүүнээр элсэж, улмаар 2018 оноос тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр нь сонгогдон ажиллаж байна.
Энэ удаагийн IFAWPCA-ийн 45 дахь дахь удаагийн Чуулганы арга хэмжээнд МБҮА ТББ-ыг төлөөлж Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан, Гишүүн, “Урьхан санаа” ХХК-ийн Захирал Б.Чадраабал нар оролцож байна.
Чуулганы үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь Монгол Улсын Барилгын салбарын нөхцөл байдал, Хөшгийн хөндийд хэрэгжих гэж буй шинэ төслийн талаар товч илтгэлийг тавих болон IFAWPCA-ийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажил үүргийг МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулангаас шилжүүлэн авч, Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцсоноор албан ёсны “Батламж”-ыг хүлээн авах болно.
Түүнчлэн, МБҮА ТББ-ын төлөөлөгчид нь IFAWPCA-ийн Ерөнхийлөгч Мохамед Али Жанах-тай МБҮА ТББ-ыг Олон улсын Зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-нд бусад IFAWPCA-ийн гишүүн орнуудын Ассоциациудыг элсүүлэхэд нь үзүүлдэг туслалцаа дэмжлэгийг авах асуудлаар яриагаа үргэлжлүүлэхээс гадна IFAWPCA-ийн бусад 18 гишүүн орнуудын Ассоциациудын Ерөнхийлөгч болон удирдлагуудтай Монгол Улсад татан оруулж хэрэгжүүлж болох хөрөнгө оруулалт, ажиллах хүч, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа болон бусад холбогдох асуудлаар санал солилцож уулзах, мөн дараа удаагийн ээлжит IFAWPCA-ийн Чуулганыг Монгол Улсад ээлжийн дагуу зохион байгуулах эсэх талаар Чуулганаар хэлэлцүүлэх, Чуулган болон Чуулганы Хороонуудын уулзалтуудад оролцож мэдээ мэдээллээ хуваалцах үйл ажиллагаанд оролцох болно.
Энэ удаагийн Чуулганыг байгаль орчныг хамгаалах, улс орныхоо өв соёлыг хадгалах, ЮНЕСКО-оос зарласан дэлхийн дархан цаазат газруудыг дэмжих нь чухал гэдгийг харуулах зорилгоор “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ХАМГААЛЖ, ИЛҮҮ САЙХАН ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” уриа доор явуулахаар болсон.
АЗИ, БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН
ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ ЮУ ХИЙДЭГ БАЙГУУЛЛАГА ВЭ?
Дэлхийн II дайны дараа барилгын салбар болоод хотын байгууламжийг дахин сэргээх зорилгоор 8 орны барилгын төлөөлөгчид (Австрали, Хятад (Тайван), Индонез, Япон, Солонгос, Пакистан, Филиппин, Сингапур) нь 1956 онд Филиппин Улсын Манила хотод IFAWPCA буюу Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Өнөөдөр тус байгууллага нь Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Азийн нийт 19 орны барилгачдын ахан дүүсийг нэгтгэж, олон улсын нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, бүс нутгийн Засгийн газар болон Барилгын гэрээт гүйцэтгэгчдийн хооронд ашигтай харилцааг хөгжүүлэн, иргэний болон барилгын төслүүдийг хэрэгжүүлэн дэмжин ажиллаж байна.
ЗОРИЛГО БА ЗОРИЛТ:
- Ази, баруун номхон далайн газарзүйн бүс нутгийн гэрээлэгч байгууллагуудын хооронд илүү нягт харилцаа, холбоог бий болгохоос гадна, олон улсын хамтын ажиллагааг бий болгох
- Барилгын технологийн мэдээллийг солилцох
- Асуудалд харилцан ашигтай, шийдлийг олох зорилгоор Засгийн газар болон Гэрээлэгчдийн харилцааг хөгжүүлэх
- Тухайн гишүүн орнуудын хууль тогтоомжийн дагуу барилга байгууламжийг барих төслийг хэрэгжүүлэх зэрэг байна.
ЁС ЗҮЙН ДҮРЭМ:
- Үндсэн хууль, дүрэм, Чөлөөт аж ахуйн нэгжийн тухай тунхаглал, Олон улсын үйл ажиллагааны дүрэм болон IFAWPCA-ийн зорилгод нийцүүлэн ажиллах
- Арбитрчаар ажиллахдаа барилгын гэрээ, хууль тогтоомжийн дагуу шударга ажиллах
- Гутаан доромжилсон мэдээллийг өгөх, тендерийн үнийг хасах саналыг гаргахгүй байх
- Нууц үнийн саналыг ашиглан илүү ихийг санал болгох эсвэл хямд гэрээ хэлэлцээрийг хийх замаар ажилчид болон техникийн ажилтнуудад үндэслэлгүйгээр нөлөөлөхөөс зайлсхийх
- Барилгын зөвлөхийн үүргийг гүйцэтгэхдээ тохиролцсон төлбөрөөс өөр хураамжийг авахгүй байх
- Хууль бусаар нөлөөлөх, аливаа саналыг хүлээж авахгүй байх, арбитрчаар ажиллахдаа барилгын гэрээ, хууль тогтоомж, ёс заншил зэрэгт нийцүүлэн шударга ажиллах
- Хамтран ажиллагсдын нэр хүнд болон бизнест шууд болон шууд бусаар хохирол учруулахгүй байх
- Бусад барилгын салбарын холбоод болон бусад байгууллагуудыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах
- Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө нийгэм, барилгын салбарын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болох барилгын технологийн туршлагыг солилцох, сургах, судалгаанд хувь нэмрээ оруулах зэрэг байна.
Дараах НҮБ-ын зорилтын доор үйл ажиллагаа явуулдаг
- ЗОРИЛГО 8: Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох
- ЗОРИЛГО 12: Хариуцлагатай хэрэглээг дэмжихэд төвлөрөн ажилладаг юм.

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
