ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монголын аврах баг БНТУ-д энэ сарын 08-16-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан алба хаагчдыг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал”-д тосох үеэрээ хэлсэн үгэндээ “ Улсаа төлөөлөн олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно гэдэг маш том үүрэг хариуцлага. Дэлхийн 70 орчим улсын 11000 гаруй аврагчидтай мөр зэрэгцэн ажиллаж, үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харуулсан та бүхнээр Монголын ард түмэн бахархаж байна. Онцгой байдлын байгууллагын шилдэг залуус, Зэвсэгт хүчний туршлагатай эмнэлгийн багийнханд энэ үүргийг өгөхдөө амжилттай биелүүлээд ирнэ гэдэгт төр засаг, түмэн олон чинь итгэлтэй байсан. Энэ итгэлийг дааж, үүргээ нэр төртэй амжилттай биелүүлээд ирсэн та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дахин талархал илэрхийлье” гэлээ.

Эрэн хайх, аврах багийнхан “Эрэн хайх бүлэг”, “Аврах бүлэг”, “Эмнэлгийн бүлэг” гэсэн гурван бүлэгт хуваагдан ажилласан бөгөөд аврах багт Балу, Марта дуудлагатай хоёр эрэлч ноход үүрэг гүйцэтгэсэн юм.

Аврах багийнхан барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн.

Мөн Засгийн газрын шийдвэрээр БНТУ руу илгээсэн 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүлээн авч, гэрийг нь барьж, хүмүүнлэгийн тусламжийн хамтаар гардуулан өгсөн.

Харин эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
