Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад 2023 оны гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр хоёр тал эрх зүйн зарим баримт бичгийг байгуулж гарын үсэг зурав.
Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд М.Чавушолу нар “Дипломат ёслолын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Энэ нь хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.
Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа мал аж ахуйн салбарт тухайлбал, арьс, шир, дайвар бүтээгдэхүүн зэрэг малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөх зорилгоор хорио цээр, эрүүл ахуйн шаардлагуудыг харилцан нийцүүлэхэд чиглэсэн зарим баримт бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, Туркийн Халал итгэмжлэлийн агентлагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Сүлейман Бэшли, Туркийн Шинжлэх ухаан, технологийн cудалгааны зөвлөлийн дэргэдэх Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн захирал Мустафа Четинташ, Туркийн Стандартын байгууллагын дарга Махмут Сами Шахин нартай тус тус гарын үсэг зурав.
Гадаад харилцааны сайдын албан ёсны айлчлалын үеэр байгуулсан баримт бичгүүд:
– “Дипломат ёслолын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
– “Халал чанарын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Халал итгэмжлэлийн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
– “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Шинжлэх ухаан, технологийн cудалгааны зөвлөлийн дэргэдэх Үндэсний хэмжил зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,
– “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Стандартын байгууллага (TSE)-ын хооронд Стандартчилал, үнэлгээ, хэмжил зүй, сургалтын чиглэлээр 2022-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” зэрэг болно.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
