Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цооролтын өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд “Шүд төсөл”-ийг боловсруулж, 2024 оноос төслийг эхлүүлэх шийдвэр гарган, холбогдох яаманд хүргүүлсэн.
Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд өнөөдөр АШУҮИС нь “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон Нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жилээс улс орон даяар эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 960 мянган иргэн хамрагдсан байна. Үүнээс 0-17 насны хүүхдүүдийн өвчлөлийн дийлэнхи буюу 75,9 хувийг амны хөндийн өвчлөл эзэлж байна.
Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүд төсөл”-ийг эхлүүлэх чиглэл өгч, Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар төслийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр энэ төслийн хүрээнд АШУҮИС нь хажуудаа шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторитой боллоо. Нүүдлийн шүдний амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэд үйлчлүүлэх боломжтой.
Үүнээс гадна дээрх эмнэлгүүдэд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг ажлын байран дээр нь сургах бололцоо бүрдсэн байна.
“Шүд төсөл”-ийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд “Эрүү, нүүр, шүдний үндэсний төв” байгуулах, шүдний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас хэрхэн шийдэх, өвчлөлийн статистикийг цахимжуулах, боловсон хүчнийг бэлтгэх гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөөд бэлтгэл ажлыг хийгээд явж байна.” гэдгийг онцоллоо.
Тэгвэл АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар энэ үеэр “АШУҮИС нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдөр бид шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх “АШУҮИС дент” шүдний эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж байна.
Тус эмнэлэг дээр шүдний сувгийн эмчилгээ, гажиг засал зэрэг бүх төрлийн эмчилгээг хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Шүд төсөл” дээр манай эмнэлэг гол ачааллыг авч иргэдэд үйлчилнэ.” хэмээлээ.
Тус эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна энэ чиглэлээр мэргэшиж буй эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээний ажилд ашиглах бааз болох аж.








Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
