Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ваян Эвэнт Холл” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Энхбатын Сумъяабат түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв. Шинэ начны хувьд улсын цол авснаасаа хойш МҮБХ-ны албан ёсны барилдаанаас анхны түрүүгээ хүртсэн юм.
Дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Блю Драгон” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “МИАТ”, “Увснуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Кровун Броверс” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын арслан О.Пүрэвдагва, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нар үлдэв.
Мөн хүрэлцэн ирж барилдсан улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва нар болон Мөнххаан сумын харьяат, улсын заан, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, улсын начин Бо.Батжаргал, аймгийн арслан Ж.Чулуунжав, аймгийн заан Т.Дорж нарт тус сумаас хүндэтгэл үзүүлсэн бол Мөнххаан сумаас төрөн гарсан улсын заан Н.Думаа, Л.Нямбуу нарын нэрэмжит шагналыг аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нарт, өсөх идэр начин С.Жамбын нэрэмжит шагналыг аймгийн хурц бадрангуй арслан О.Баярхүүд тус тус гардууллаа.
Энэ барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан юм.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
