Соёлын сайд Ч.Номин өнөөдрийн (2023.05.17) Засгийн газрын хуралдаанд “Орон нутгийн өмчийн соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг танилцуулж, батлууллаа.
Ингэснээр 2023 оны байдлаар орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажиллаж байгаа 3002 албан хаагч таван жилд тутамд олгох мөнгөн тэтгэмжийг авах юм.Тэтгэмжийг олгоход нийт 13.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд ТҮ ангиллын 886 албан хаагчид 3.7 тэрбум төгрөг, ТҮСУ ангиллын 2116 албан хаагчид 9.8 тэрбум төгрөг олгоно.
Засгийн газрын хуралдааны дараа Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өглөө.
Тэрбээр “2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд зааснаар Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно гэж заасан байдаг. Тэгвэл уг заалтын хүрээнд холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Журмын хүрээнд, соёлын салбарын ажилтан, албан хаагчдын 70 хувь нь нэг удаагийн тэтгэмж авах боломжтой боллоо. Соёлын яам байгуулагдсан цагаас хойш соёлын салбарт ажиллагсдын цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн ч бусад төрийн албан хаагчдаас 6-25 хувиар бага байгаа тул соёлын салбарын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, БСШУС-ын байнгын хороонд нийт 2022 оноос хойш 12 удаа хүргүүлсэн байна.
Үүний үр дүнд энэ онд багтан соёлын салбарт ажиллагсдын үндсэн цалинг боловсрол, шинжлэн ухааны салбарт ажиллагсдын цалинтай дүйцүүлэн нэмэхээр боллоо” гэв. 2020 онд Монгол Улсын Засгийн газар соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагыг байгуулснаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд соёлын тухай хууль тогтоомжид соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгааг хангах хууль, эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд үе шаттайгаар цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
