Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2023 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар 756 тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөлт хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 8 байршлын 166 гараашийг буулгаад байна.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор орон сууцны хороолол дундах өмчлөх эрхийн гэрчилгээгүй гараашуудыг үе шаттайгаар буулгаж байгаа. Өнөөдөр дүүргийн 3-р хороо, Орос 3 дугаар сургууль орчмын 98 гараашийг буулгаж байна. Энэ байршил нь хөдөлгөөний ачаалал ихтэй хэсэг. Газар чөлөөлөлт хийсэн энэ байршилд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектор, Замын хөгжлийн газрын баталсан ажлын даалгаврын дагуу одоо байгаа замыг шинэчлэн өргөтгөж, авто зогсоол, явган зам, ногоон байгууламж бүтээн байгуулалтыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Өөрөөр хэлбэл, одоо байгаа замыг стандартад нийцүүлэн өргөтгөх юм. Мөн 7, 8-р хороон дээр 3 байршилд 44 гарааш буулгаж байгаа бөгөөд нийтдээ 7 хоногт 144 гараашийг буулгах ажил өрнөж байна
Сүхбаатар дүүрэг 2022 онд 21 байршилд 411 гарааш чөлөөлсөн. Газар чөлөөлөлт хийсэн байршуудад авто зогсоол, ногоон байгууламж, явган замын ажил хийж гүйцэтгэжээ.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
