Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг “Цамхаг”, гуравдугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газар, Мандал сумын нутаг Ноён ууланд нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлохоор бэлтгэж байсныг илрүүлжээ.
Түүнчлэн ашигт малтмал олборлосон, мөн Ерөө сумын хоёрдугаар багийн нутагт “Өлөнт” гэх газарт Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “М” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан “Д” ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хэргүүдийг тус тус илрүүлэн экскаватор, ковш, том оврын автомашин болон алт угаах төхөөрөмжүүдийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цаашид ашигт малтмал хууль бусаар олборлох, газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутаг дахь хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
