Цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч Д.Отгонбаяр, ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ.
Он гарсаар нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын халианы усанд 9, үерийн усанд 476, гүний болон хөрсний шар усанд 4 айл автаж, 202 иргэний амийг авран хамгаалаад байна.
Өнгөрсөн саруудад болсон үерт 21 аймгийн хэмжээнд айлын 520 гэр, 269 байшин, 197 барилга байгууламж, 66 автомашин өртөж, 4250 толгой мал хорогдсон бол автозам, төмөр зам үерийн усанд автан эвдэрч, аж ахуй нэгж байгууллага, иргэний барилга, ажлын байр, тариалангийн талбай усанд автсан байна. Тухайлбал, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас 25 удаагийн эвдрэл, гэмтэл гарсныг сэргээн засах ажиллагаа явагдаж байна.
2023 оны 7 дугаар сард үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн албан шаардлага 686 аж ахуйн нэгж байгууллага, 1396 айл өрхөд хүргүүлсэн бол Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 2500 орчим айл өрхөд дүүргийн газрын албаар дамжуулан нүүх мэдэгдэл өгөөд байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдрөөс эхлэн Төвийн аймаг болон, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байна.
Тодруулбал, өнөө шөнө буюу 2023 оны 8 дугаар сарын 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох бол 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Он гарсаар тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүртгэгдээд байна.
Иймд тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, тээвэрлэх, тус амьтны дотор эрхтэн, махыг хэрэглэх, гэртээ хадгалах, хот, суурин газарт тээвэрлэж оруулах, тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэхийг УОК болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
