Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд нээлттэй мэдээлж байна
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөлд стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 34 хувь байхаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.
Засгийн газар УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг өнөөдөр олон нийтэд ил болгож байна.
Энд дарж татаж авна уу
Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмым 12,8 га газрыг Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаат хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.
Цаашид тус хүрээлэнг олон улсын стандартад нийцсэн хүрээлэн болгох судалгааг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна
Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусийн халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм. Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна.
Малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулна
“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо ээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт хамрагдсан байна.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, орон нутагт ажиллах, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулахаар шийдвэрлэлээ.
“Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв
“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа.
Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.
Товч мэдээ
· Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро төсөл болон Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх 15.8 км нүхэн гарц /туннел/ бүхий авто зам, 900 м ган татлага бүхий гүүрэн байгууламж,10,8 км авто зам, замын байгууламж, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд төрийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор байр барих, Богдхан уулыг тойрсон хөнгөн галт тэрэгний шугам барьж байгуулах ажилд Засгийн газрын үүргийн баталгаа гаргах санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нарт даалгав.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
