Эрүүл хүн байхын үндэс нь хөдөлгөөн юм. Хөдөлгөөний хаан бол АЛХАЛТ. 2025 оны 2 сарын 14-16-ны өдрүүдэд Монголын Явган Алхалтын Холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар хамтран “Өвлийн явган алхалтын фестиваль” арга хэмжээг хоёрдахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.
Энэ жил БНСУ-ын явган алхалтын холбооны ерөнхийлөгч Кан Ок Ли, тус холбооны дэд ерөнхийлөгч Кан Сэ Зо, Чой Ин Хо нар, мөн Жэжү оллэ байгууллагын захирал Юн И Ли, БНСУ дахь Монголын явган алхалтын холбооны Элчин сайд өргөмжлөлт, хатагтай Юн Жү Ли, БНХАУ-ын ӨМӨЗО алхалтын холбооны удирдлагын багийн гишүүн Динг Гензуй, Бао Гинзен, Япон улсын Мияаги хотын аялал жуулчлалын газрын дарга Аяака Огата, ОХУ-ын оролцогчид болох Баскаков Александр, Иванов Анатоли зэрэг гадаад орны алхагчид зорин ирж оролцов.
Мөн Дорнод, Өмнөговь, Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудын алхалтын холбоод, клубүүд идэвхтэй оролцжээ.
Тус фестивалийн хүрээнд 2025 оны 2-р сарын 14-ний өдөр аймаг, дүүргүүдийн төлөөлөл болсон 100 орчим алхагчдад зориулан Монголын явган алхалтын холбоо, Солонгосын явган алхалтын холбоо, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран явган алхалтын ахисан түвшний мэдлэг олгох бүтэн өдрийн сургалтын зохион байгуулав.
Уг сургалтын үндсэн сургагч багшаар Солонгос улсын явган алхалтын холбооны ерөнхийлөгч, алхалтыг 40 гаруй жил шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан, “Таны 2 хөл бол эмч юм” бестселлер номын зохиогч, Доктор Кан Ок Ли ажилласан бөгөөд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ нар оролцогч нарт хандаж илтгэл үгийг тавьжээ.
Энэ удаагийн сургалтаар эмгүйгээр эрүүлжих боломж, ямар өвчтэй хүн хэзээ, хэрхэн, хэдий хугацаанд алхах нь тохиромжтой вэ? зэрэг амьдралынхаа туршид эрүүл амьдралын зөв дадлыг бүтээх, эрүүл сэтгэлзүйг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой үнэ цэнэтэй сургалт боллоо. Алдарт сургагч багшийн орчуулгыг МЯАХ-ны “Тугтан” гишүүн Э.Ичинхорлоо чадварлаг, сэтгэлд хоногшин үлдтэл өндөр түвшинд орчуулсанд оролцогчид сэтгэл дүүрэн байлаа.
2025 оны 2-р сарын 15-ны өглөөний 08:30 цагт Д.Сүхбаатарын талбайд нийт оролцогчид цуглаж Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийг зорин хөдөлцгөөлөө. Оролцогчид урьдчилан хуваарилсны дагуу том оврын 7 автобус, 4 альфард автобус, 7 суудлын машинтай цуваа хөдөлснөөр алхалтын эхний өдөр эхлэв.
“Найрамдал” зусланд өвлийн алхалтын фестивалийн нээлт нижигнэсэн бөмбөрийн нүргээнээр эхэлж зарим салбар холбоодын “Туг хадгалагч”-дыг томилон алдаршуулж, тугийг албан ёсоор гардуулан өглөө. Мөн дуу хуураар бялхан, ёслолын буудлагаар алхагчид гараанаас “Check card” дээр “Start” тамгаа даруулан “Жавхлант толгой”-н чиглэлд алхалтаа эхлүүлэн гараанаас гарцгаалаа. Нээлтэд Солонгос, Япон, Орос, Өвөр Монголын өөртөө засах орны төлөөлөл болон МЯАХ-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ фестивалд оролцогчдод баяр хүргэж үг хэлэв.
Жил бүр хүрээгээ тэлэн, эрүүл мэнд, байгаль орчин, нөхөрлөлийн томоохон талбар болж өргөжих болно гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ өдөр амжилттай 10 км замаа туулсан алхагчид баяр хөөр дүүрэн “finish” тамгаа даруулаад, “Найрамдал” зусланд амттай үдийн хоолоо баяр хөөр дүүрэн, дурсамж яриа дэлгэн, хөгжилтэй адал явдлаа ярилцан идэцгээлээ.
Энэ өдрийн онцлох үйл явдлын нэг нь цасны сумо тэмцээн байлаа. Баг бүрээс эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчид оролцож эр бяр, хүч чадлаа уралдуулан алхагчдыг баясгасан сайхан арга хэмжээ болж, эрэгтэй алхагчдаас:
Тэргүүн байранд Багахангай дүүргийн явган алхалтын холбооны алхагч Ш.Амаржаргал, Дэд байранд U-97 клубийн алхагч Ж.Батбаяр, гуравдугаар байранд Дархан-Уул явган алхалтын холбооны алхагч Ж.Болдтамир, эмэгтэй алхагчдаас: Тэргүүн байранд Орхон явган алхалтын холбооны алхагч П.Уранчимэг,
дэд байранд Хурах-88 клубийн алхагч Ш.Мөнхжаргал, гуравдугаар байранд Дорноговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Г.Цэцгээ нар шалгарцгаав.
Эхний өдрийн хаалтын арга хэмжээ Найрамдал зуслангийн “Хараацай” театрт болж, Цагаан лавай чуулгын бүжигчдийн тоглолт, шагнал урамшуул олгож өдрийн алхалтын хаалтыг хийв.
2025 оны 2-р сарын 16-нд өвлийн алхалтын фестивалийн хоёрдахь өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10:30 цагт бөмбөрийн тоглолтоор эхэлж, МЯАХ -ны ахмад алхагч Ч.Уран, Ц.Жаргалсайхан нарын тэргүүтэй шилдэг алхагчид ёслолын буудлага буудаж, бие халаалтын дасгал хийгээд эхний өдрийн адил “Check card” дээр “Start” тамгаа даруулан гараанаас гарч цэцэрлэгт хүрээлэнгээ нар зөв тойрон, хүний гараар урласан гайхалтай бүтээлүүд мөсөн хотхоноор дайрч, нийт 15 км алхаад Туул гол дээр бариандаа баяр хөөр дүүрэн ирж хаалтаа хийлээ.
Энэ өдөр “Мөсний шагай”, “Олс таталт”-ын тэмцээн зохион байгуулагдаж алхагчдыг хөгжөөлөө.
Мөсний шагайн тэмцээнд эрэгтэй тамирчдаас: 1-р байр Ү.Амаржаргал (Цаст оргил клуб), 2-р байр Ц.Ганбаатар (Баянзүрх дүүргийн явган алхалтын холбоо), 3-р байр А.Бакыт (Баян-Өлгийн аймгийн явган алхалтын холбоо) нар шалгарсан бол, эмэгтэй тамирчдаас: 1-р байр Б.Ундармаа (Багахангай дүүргийн явган алхалтын холбоо), 2-р байр У.Уянга (Цаст оргил клуб), 3-р байр Л.Цэрэнлхам (Хурах-88 клуб) нар шалгарчээ.
Харин олс таталтад багийн дүнгээр 1-р байр А.Болдсүх, Д.Батхуяг ахлагчтай 7-р автобусны баг, 2-р байр Багахангай дүүргийн явган алхалтын холбооны баг бүхий 5-р автобусны баг, 3-р байр Хурах-88 клубийн багийн тамирчид шалгарч гарын бэлэг гардан авлаа.
Өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээнд НАЖГ-ын дарга Д.Батсүх ирж оролцогчдод баяр хүргэж үг хэллээ. Уг арга хэмжээний үеэр “Цаст оргил” клуб албан ёсоор МЯАХ-ны гишүүн байгууллага болж гэрчилгээ, туг, тамга тэмдгээ гардан авлаа. Фестивалийн хаалтын арга хэмжээнд Д.Мөнхтуяа, Ч.Түвшинтөгс нарт БТС-ын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойм медаль, Ш.Амаржаргалд Багахангай дүүргийн засаг даргын тамгийн газрын “Жуух бичиг” тус тус гардуулав.
Мөн МЯАХ-ны идэвхтэй шилдэг алхагчдаа “ТУГТАН” гишүүний шагналаар шагнасан бөгөөд Энхмэнд клубийн тэргүүн Х.Гандэлгэр, Зөв хандлага-Эрхэм андууд ТББ-ын тэргүүн Ж.Цэрэнчимэд, Цаст оргил клубийн тэргүүн Л.Мишигжав, Орхон аймгийн явган алхалтын холбооны гишүүд Д.Чимгээ, С.Одончимэг, Хурах -88 клубийн гишүүн Б.Төгсжаргал, Ц.Баяр, Баянзүрх дүүргийн явган алхалтын холбооны гишүүн Б.Баяржавхлан, Налайх дүүргийн явган алхалтын холбооны гишүүн Г.Баасанжав мөн бяцхан алхагч Ч.Ивээл нар тугаа гардан авч, “ТУГТАН” гишүүнээр өргөмжлөгдөж холбооны тугийг үүрд хадгалан, явсан газраа мандуулах эрхтэй боллоо. Олон шинэ алхагчид алхагчийн поспортоо гардан авлаа.
Нийслэл хот орчимд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж энэ жил хоёрдахь удаагаа өргөн хүрээтэй томоохон арга хэмжээ боллоо.
Улаанбаатар 2025 өвлийн фестивалийг зохион байгуулахад Зэвсэгт хүчний жанжин штаб, Монгол оллэ байгууллага, Найрамдал зуслан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, TrexPro брэнд, Doogee брэнд, Aramt брэндүүд хамтран ажиллажээ.
Өвлийн явган алхалтын фестиваль жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд хүүхэд багачууд, ахмад настан хэн бүхний оролцож, хамтдаа алхдаг томоохон арга хэмжээ болж хүрээгээ тэлсээр байх болно.
Эх сурвалж: Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо



“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
