Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны 400 гаруй иргэн хохироод байгаа юм.
Иймээс дээрх дахин төлөвлөлтийн ажлыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцахаар болж, өнөөдөр тус байрны оршин суугчидтай уулзлаа.
СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны оршин суугч О.Мөнхсайхан “2022 оны тавдугаар сард 64 айл маань гэрээний дагуу байраа долоо хоногийн дотор чөлөөлж, хуучин барилгыг нураасан. Гэвч энэ хугацаанд барилгын талбайг тойруулж хашаа барьснаас өөр зүйлгүй байна. Харин олон жил хохирсон биднийг төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлуулсан хэмээн “Уран проект” ХХК гомдол гаргаж, шүүхийн байгууллагад хандсан байна” гэв.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцтай холбоотой асуудал их байна. Үүний нэг нь СБД-ийн 6 дугаар хороонд байрлах “Уран проект” ХХК-ийн хариуцаж авсан уг төсөл юм. Дөрвөн жилийн хугацаанд ямар ч ахиц байхгүй байна. Одооноос эхлэн нийслэл энэ асуудлыг хариуцаж, иргэдийг түр орон сууцаар хангаж, барилгын ажлыг богино хугацаанд дуусгахаар ажиллана. Иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд төр өөрөө иргэдтэй гэрээ байгуулж, төслийг удирдана. Сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт зарлаж, чадамжтай компаниудыг оролцуулна. Мөн 2020-2021 онуудад хэд хэдэн төслийн гүйцэтгэгчээр шалгарсан луйврын шинжтэй “Уран проект” ХХК-г хууль хяналтын байгууллагад шалгуулна” гэв.



Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
