Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан /2025.06.09/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хурлын дараа Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Бага хурлын VII хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хурлын нарийн бичгийн даргаар ажилласан Бага хурлын гишүүн С.Мөнгөнчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын үндсэн хууль, Монгол Ардын Намын дүрэмд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, томилуулах болон бусад асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдаанаар шинээр Ерөнхий сайдад нэр дэвших дөрвөн нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. Бага хурлын VII хуралдааны өмнө Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу Гомбожавын Занданшатарыг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал болгож, Бага хурлын гишүүдэд танилцуулсан.

Хурлын явцад Бага хурлын гишүүд дөрвөн хүнийг нэр дэвшүүлж, хоёр нэр дэвшигч нэрээ татсанаар Гомбожавын Занданшатар, Ганзоригийн Тэмүүлэн нарын дунд санал хураалт болж, дүнгээ гаргаад байна.

Бага хурлын үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс өнөөгийн үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн асуудлаар 50 гаруй хүн асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн хурал болж өнгөрлөө. Бага хурлын VII хуралдаанд 347 төлөөлөгч оролцож, 67.84 хувийн саналаар Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Бага хурлын гишүүдийн шийдвэр гарч, тогтоол батлагдсан учир маргааш бид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шинээр Ерөнхий сайдад томилуулах саналаа хүргүүлэх болно. Бага хурлын гишүүд Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн асуудлыг олон талаас нь ярилцаж энэхүү шийдвэрийг гаргалаа” гэсэн юм.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
