2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчдын бүртгэл үргэлжилж байна. Энэ жил оюутан, суралцагчид цэргийн 13 төрлийн мэргэжлээс сонгон суралцах боломжтой юм. Бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхэлж, гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын I, II, III дамжааны оюутан төрийн мэдээллийн нэгдсэн систем E-Mongolia-аар цахимаар бүртгүүлэх боломжтой. Харин мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгт зэрэг баримт бичгийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүрэг /нийслэл/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн очиж бүртгүүлэх юм.
Сургалтад хамрагдах оюутан, суралцагчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын I, II, III дамжаанд, эсвэл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх,
- Тухайн жилийн зургаадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн байх,
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн нэг жил төлсөн байх,
- Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байна.
Сургалтын онолын бэлтгэл дөрвөн төрлийн хичээлээр явагдана. Үүний дараа оюутнууд ерөнхий шалгалт өгч, 60-аас дээш оноо авсан тохиолдолд мэргэжлийн бэлтгэлд хамрагдах боломжтой. Ингэснээр өөрсдийн суралцаж буй мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмшинэ. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлийн хичээлүүдийг түлхүү орно.
“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан бол энэ онд хөтөлбөрийн жилийн квотыг нэмэгдүүлж 2000 оюутан, суралцагчийг хамруулах юм. Мөн “Оюутан цэрэг” хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол өнгөрсөн онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
