Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Нэгдэл” клуб, “Эко Констракшн” ХХК, “Хатант Интернэйшнл, ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Батхаан Транс” ХХК, “Нэгдэл” клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Батхаан Ойл” ХХК, “Мах Импекс” ХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Баатарван Транс” групп, “Хан Хур Холдинг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын начин Б.Сосорбарам нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан Ц.Одбаяр, улсын заан С.Сүхбат, улсын харцага Т.Баасанхүү нар үлдэв.
Г.Дэмүүл арслангийн гэр бүлээс “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг сумын заан О.Учрахбаярт, Монгол Улсын Шадар сайд асан Говийн хөгжлийг дэмжих ТББ 15 байгууллагын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар аймгийн арслан Б.Баянсүхэд Уран барилдааны шагнал болох 1,5 сая төгрөг тус тус гардуулсан юм.
Монголын Үндэсний бөхийн холбооноос “ҮНЭНЧ, ШУДАРГА БАРИЛДААНТ БӨХ”-ийн шагнал болох гэр бүлийн хамт гадаадад аялах эрхийн бичгийг Монгол улсын өсөх идэр начин Л.Энхсаруулд гардуулав. Л.Энхсаруул начин нь аливаа барилдаанд үзэгч түмнээ хүндлэн үнэнч шударга барилдаж бөхчүүд, залуус хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлдэг бөх юм. Тэрбээр 2024 онд Улсын их баяр наадмын хоёрын даваанд улсын начин Х.Цогтгэрэлийг, гуравт аймгийн арслан У.Батцоожийг, дөрөвт улсын заан Б.Серикийг, тавд аймгийн арслан Ц.Төмөрцоожтой тунан барилдаж даваад Монгол улсын начин цолд хүрсэн бол 2025 оны Улсын баяр наадмын хоёрын даваанд аймгийн арслан Б.Сэр-Одыг, гуравт аймгийн арслан М.Гантулгыг, дөрөвт улсын харцага Э.Дашийг, тавд улсын харцага Б.Цэдэнсодномыг давж цолоо батлан Өсөх идэр чимэг нэмсэн билээ.
Дараагийн барилдаан Хүй долоон худагт зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Нийслэлийн иргэдийн баяр – “Хүрээ цам даншиг наадам-2026” Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
