Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хот байгуулалт, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын төлөөлөлтэй уулзлаа.
Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлдэг барилгын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
2025 оны эцсийн байдлаар барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 орчим хувийг бүрдүүлжээ.
Салбарын яам хууль, эрх зүйн шинэчлэлт хийх, салбарын тогтолцоог оновчтой болгох, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилга, байгууламжийн норм, нормативын зохицуулалтуудыг боловсронгуй болгохыг зорьж байгаа тухай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэллээ.
Энэ хүрээнд Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын төрөлжсөн банкны анхдагч хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна.2025 оны байдлаар барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ.
Инженерийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээний хүчин чадлыг давсан ачаалал, агаар, ус, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн үйлчилгээний хүртээмж нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдуулсан хэвээр байгаа.
Иймээс Ерөнхийлөгч зарлиг гарган төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ төвүүд бий болгох зорилгоор Хархорум хотыг Орхоны хөндийд шинээр байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ногоон нуур-1008” айлын орон сууц, “Солонго 1, 2” орон сууцны 5,002 айлын төсөл, Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, ашиглалтад оруулсан юм.

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралц
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Өнөөдөр цагаан луу өдөр
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилж
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
