Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зүүн хойно Ногоон нуур орчимд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр ажиллалаа. Тус байршилд 5.5 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай барих юм. Энэ хүрээнд нийт 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар газар чөлөөлөх ажлын явц 84.7 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ногоон нуурт баригдах цэцэрлэгт хүрээлэн 133 автомашины зогсоолтой, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, явган болон дугуйн замтай байна. Мөн ногоон нуурын байгалийнх нь тогтцыг эвдэхгүйгээр хиймэл нуур үүсгэн тохижуулна. Тохижилтын ажилд ХААН банктай хамтран ажиллахаар хэлэлцэж байна. Нийслэлээс нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хэд хэдэн байршилд газар чөлөөлнө. Тухайлбал, Баянгол дүүргийн хойд энгэр буюу СОТ-ын ногоон байрны ард 10 га газар чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Хотод хүн амын нягтаршил ихтэй газарт дахин орон сууцны барилга бариулахгүй. Хотын төвд дахиж барилга, газрын “А” зөвшөөрөл олгохгүй. Харин орон сууцны бодлогыг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлж, барилгын ажилд дотоодын аж ахуйн нэгжээ оролцуулдаг байхаар дэмжинэ. Иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хүндээ ээлтэй хотыг төлөвлөх нь зүйтэй” гэлээ.
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон “Ногоон нуур орчимд хэрэгжиж буй “1008 айл” орон сууцны төслийн дэргэд 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар барилгын ажил явагдаж байна. Өмнө нь энд Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөж байсан. Мөн тухайн байршилд 3.4 га газрыг чөлөөлж, үндэсний томоохон компани “АПУ”-тай хамтарч, 6000 хүний суудалтай “UB Arena” спортын ордон байгуулна” гэв.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Ногоон нуурын баруун талд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд хамаарах 114 нэгж талбарыг автомашины зогсоол болгож, чөлөөлөхөөр 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Нийт 7.1 га газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар нийслэлээс гаргасан үнэлгээг зөвшөөрсөн 31 нэгж талбарын эзэмшигч, зөвшилцөх шатанд 54 нэгж талбарын эзэмшигчтэй хэлэлцээр үргэлжилж байна. Энэ онд газар чөлөөлөлт бүрэн дуусна” гэлээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
