Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Хоёр улсын төрийн тэргүүн “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.
Талууд:
- “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Монтенегро Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
- “Дипломат сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монтенегро Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Шинжлэх ухаан, урлагийн академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
- “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
- “Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монтенегро Улсын Эдийн засгийн танхим хоорондын санамж бичиг”-ийг монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, монтенегрогийн талаас Эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч Никола Вуйович,
- “Хамтран ажиллах тухай хоёр улсын Үндэсний радио, телевиз хоорондын санамж бичиг”-ийг монголын талаас МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл, монтенегрогийн талаас Радио, телевизийн ерөнхий захирал Борис Раонич нар солилцлоо.
Талууд өмнө нь “Үндэсний олимпын хороо хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2023 онд Улаанбаатар хотноо, 2025 онд “Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Нью-Йорк хотноо гарын үсэг зурж байжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралц
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилж
