Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

2026 оны 09-р сарын 10 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
796267778_1047263694799092_8767296154276506751_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яаманд болсон “Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт”-д 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчин болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Ерөнхийлөгч Яков Милатович, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар оролцлоо.

Ерөнхийлөгч Яков Милатович, бизнес, хувийн хэвшил хооронд бат бэх холбоо тогтоож, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэллээ.

Сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломж эрэлхийлж, бизнесийн түншлэлээ идэвхжүүлэн, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ уулзалт хоёр улсын найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн  агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж, харилцан ашигтай хамтрахад чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдлээ.

799673217_1390417789941885_8732837381435258023_n-1024x683

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх