Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан

2026 оны 10-р сарын 02 өдөр, 09 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarrrr

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

 02-ны өдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх