Улаанбаатарт өдөртөө +2 градус дулаан

2026 оны 10-р сарын 28 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

28, 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

10-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх