“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ

2026 оны 11-р сарын 26 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр нийлүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа өчигдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр “Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь ямар нэг дундын зуучлалгүйгээр малчид, үйлдвэрлэгчид өөрсдийн гараар бэлтгэсэн шинэ мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, жимс жимсгэнээ борлуулж буйгаараа онцлог юм. Худалдаа өнөөдөр эхэлсэн хэдий ч иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй, оролцогч малчид, үйлдвэрлэгчид борлуулалт сайн байгааг хэлж байна. Нийслэлчүүд та бүхнийг тав хоногийн турш үргэлжлэх “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаагаар зочилж, гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ болон бусад бүтээгдэхүүнийг малчид, үйлдвэрлэгчдийн гар дээрээс худалдан авахыг уриалж байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх