Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 18 дугаар хуралдаан болж, АСЕМ-ын мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр хуралдаан, Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Бизнесийн 15 дугаар чуулга уулзалтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллүүдийг сонсож, хэлэлцлээ.
АСЕМ-ын мэдээллийн төв 3 дугаар сарын 1-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа нь тогтмолжсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Тус мэдээллийн төвд долоо хоног бүрийн Пүрэв гаригт 11 цагаас Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийн дарга нар АСЕМ-тай холбоотой онцлог үйл явдлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Мөн АСЕМ-ын хурлуудыг сурвалжлах сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилгоор сард нэг удаа Гадаад хэргийн яам, Дипломат академитай хамтарсан сургалт зохион байгуулна гэлээ.
Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалт энэ оны 4 дүгээр сарын 21-23-ны хооронд Улаанбаатар хотод болно. Одоогоор 23 орны 100 гаруй төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байна гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
